Сурвалжлагч 08-нд Шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барьж сэргийлэх тухай Бээжин хотын ажлын хэвлэлийн бага хурлаас мэдээлэхдээ, Бээжин хот орон сууцны нэн илүү нөөц хангах, хүнийн нөөцийн үйлчилгээний компанийн нэрсийн жагсаалт гаргах, хооллолтын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлж, вирусийн халдварын хугацаанд үйлдвэрлэлийг сэргээх ажил тогтвортой, эмх цэгцтэй байхыг баталгаажуулж байна.
Амралтын хугацаа дуусах дөхөж буйн хэрээр зарим газрууд үйлдвэрлэлээ эхлэн сэргээж байна. 08-ны үдээс хойш хийлгэсэн Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барьж сэргийлэх Бээжин хотын ажлын тухай хэвлэлийн бага хуралд Жүн Гуань Цүний шинжлэх ухаан технологийн паркийн Хяналт удирдлагын зөвлөлийн дарга Жай Лишинь хэлсэн үгэндээ, нэлээд олон компаниуд дотооддоо тахлаас сэргийлэх арга төсөл боловсруулаад байгаа бөгөөд холбогдох байгууллагын зүгээс мөн байшин цогцолбор нэг бүрд эрүү мэндийн удирдамж зөвлөгөө өгч, хяналтыг эрчимжүүлэн, материалын нөөц хүрэлцэхгүй, хооллолт хүндрэлтэй байгаа зэрэг бодит асуудлыг чухалчлан шийдвэрлэх болно гэжээ.
Бээжин хотын Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн хяналт удирдлагын зөвлөлийн дэд дарга Чэнь Шяонань хэлэхдээ, тус бүсийнхэн компаниудад орон сууцны нөөц хангаж, компаниудын боловсон хүчинд нийтийн түрээсний орон сууц хангах ажлыг урьдчилан өрнүүлж байна. Бээжин хотын Эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь төслийн бүртгэлийн ажилд нүүр уулзахгүйгээр хянан зөвшөөрлийн баталгааг өгч, том чухал төслийн бүтээн байгуулалтын хянан зөвшөөрөлд ногоон зам суваг нээх болно гэжээ.
