solongonews
Таримын газрын тосны талбайгаас өдөрт олборлодог байгалийн хийн хэмжээ 100 сая шоо метрээс давж байна
2022-01-04 10:32
Таримын газрын тосны талбайгаас өдөрт олборлодог байгалийн хийн хэмжээ 100 сая шоо метрээс давж байна

    Таримын газрын тосны талбайн байгалийн хийн нэг өдрийн олборлолт 01-р сарын 01-ний байдлаар 100 сая шоо метрээс давж, нефтийн шингэний нэг өдрийн олборлолт 20 мянган тонн давсан байна. 2020 онд 30 сая тонн газрын тос, байгалийн хийн олборлолттой тэнцэх хэмжээний нээлт дээр үндэслэж, 2021 онд газрын тос, байгалийн хийн олборлолт 31.82 сая тоннд хүрч 5 жил дараалан нэг сая гаруй тоннын өсөн, бүх үзүүлэлт дээд амжилт тогтоож, жилийн үйлдвэрлэлийн даалгавраа давуулан биелүүлэв.

    Таримын газрын тосны талбай нь Хятад улсын гурав дахь том газрын тос, байгалийн хийн орд буюу Баруун-Зүүн хийн хоолойн хийн гол эх үүсвэр болсны хувьд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр сайн ажиллаж, "14-р таван жил"-ийн эхлэлийг сайн тавьсан байна. 2021 онд Баруун-Зүүн хийн хоолойн сүлжээнд нийлүүлэх хуримтлагдсан хийн хэмжээ 24.7 тэрбум шоо метрийг давж, Шиньжян-Уйгарын Өөртөө Засах Орны өмнөд нутгийн таван газар оронд 5 тэрбум гаруй шоо метр хий нийлүүлж, улс орны өргөн уудам хот хөдөөгийн оршин суугчдын хийн хэрэгцээг хангасан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл