2015 онд Хятадын үр тарианы ургац маш сайн, 12 жил дараалан өсөж, тариачдын орлого арван мянгыг давсан билээ. Хөдөө аж ахуйн ийм сайн нөхцөл байдал нь үндэсний эдийн засаг нийгмийн хөгжилд лут их дэмжлэг үзүүлэх нь тодорхой. Тэгвэл үр тарианы ургац өссөн байтлаа яагаад бас үр тариа импортлох вэ?

Хятадын Хөдөө аж ахуйн яамны тэргүүн Хань Чанфү
3 дугаар сарын 7-ны өдөр XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хэвлэл мэдээллийн газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөдөө аж ахуйн яамны тэргүүн Хань Чанфү “Арга замаа өөрчлөн, бүтцийг шинэчилж, орчин үеийн хөдөө аж ахуйг түргэн хөгжүүлэх” асуудлын эргэн тойронд гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна. Тэрээр хэлэхдээ: - Өнгөрсөн жил Хятад улс нь 120 сая орчим тонн үр тариа импортолсон бол энэ нь Хятадын өөрийн үр тарианы ургацын хэмжээний 20 хувьтай тэнцсэн байна. Үр тариа ихээр импортолж байгаа нь нэг талаар бүтцийн шаардлагаас шалтгаалдаг. Тухайлбал, зарим бүтээгдэхүүн Хятадад ховор. Жишээ нь шар буурцаг, чанар сайтай талхны гурил зэрэг. Нөгөө талаар улсын дотоод гадаадын үнэ ханшны зөрөөнөөс шалтгаалдаг. Гадаадын үр тарианы бүтээгдэхүүн нь Хятад улсаас хамаагүй хямд байдаг. Хятад улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ бага, өртөг өндөр учраас үнэ ханшийн талд өрсөлдөх чадвар муутай байж тодорхой хэмжээнд үр тариа импортлох шаардлагатай болдог. Ийнхүү бид үр тарианы өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хэмжээгээ тэлж, өртгөө бууруулан, хөдөө аж ахуйн шинэ технологийг дэмжих хэрэгтэй байна гэжээ.
