Төлөөлөгчид 19-ний өдөр БНХАУ-ын ЭСЯ-нд зочлон Элчин сайд Шин Хайминтай Хятад, Монголын харилцаа болон ”Бүс ба зам” санаачилгын талаар уулзалт хийн дотно яриа өрнүүллээ.

Элчин сайд Шин Хаймин Хонконгийн дунд сургуулийн захирал, төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд таатай буйгаа илэрхийлэв. Тэрээр 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилснаас хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. 04-р сарын 25-аас 27-нд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум Бээжин хотноо болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус форумд оролцож, БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэхүү завшаанаар хоёр улсын харилцааны хөгжил шинэ шатанд ахиж "Бүс ба зам" болон "Хөгжлийн зам" стратеги илүү арвин үр өгөөжтэй байж хоёр улсын ард түмэнд үр шимийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин үргэлжлүүлэн хэлэхдээ Хонконг эх орондоо эргэн нэгдээд 20 жил болсноос хойш нийгэм, эдийн засаг өндөр хөгжиж, Монголын талтай худалдаа, эдийн засаг, соёл боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжсөөр байна. "Бүс ба зам" санаачилга өргөжсөнөөр Хонконг, Монголын хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ боломжууд бүрдэж байна. Элчин сайдын хувьд би Монголд ирж Хонконгийн иргэд улам нэмэгдэж буйд баяртай байна. Та бүхний Монгол Улс дахь айлчлал арвин үр дүнтэй байж Хятад, Монголын харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэв.

Багш, төлөөлөгчид Монгол Улсад айлчилж Элчин сайд Шин Хайминтай уулзаж завшаан тохиосонд баяртай байгаа илэрхийлэв. Төлөөлөгчид мөн айлчлалын завшаанаар Монголын ард түмэн Хонконгийн талаар илүү их ойлголттой болоход түлхэц болж, Монголын Хятадын Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Монголын их дээд сургууль, дунд сургууль зэрэг боловсролын байгууллагатай танилцаж, Хонконгийн иргэдийн "Бүс ба зам" санаачилгын талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, Хонконг болон Монголын боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагаа болон Хятад, Монголын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлсэн юм.
