Цаг агаарын дулаарахыг дагаад Шиньжян дахь нислэг нэмэгджээ. Энэ сарын сүүлээр Хятад улсын Олон улсын агаар аяллын ХК Корла-Ланьжөү-Үхань, Kuqa-Чэндү хүрэх хос чиглэлийн хоёр нислэгийг нээхээр болжээ.
Олон улсын агаар аяллын Өрөмч хотын менежментийн хэлтсээс сурвалжлагч мэдээлэхдээ, CA8271/2 нислэгийн дугаартай Корла-Ланжөү-Үхань чиглэл 03-р сарын 31-ний өдөр нэвтрэх бол даваа, мягмар, баасан гарагуудад нислэг үйлдэх аж. Тус нислэг Бээжингийн цагаар 07:25 цагт Үхань хотоос хөөрч, 09:45 цагт Ланьжөүт хүрч, 10:40 цагаас Ланьжөүгээс хөөрч, 13:20 цагт Корланисэх онгоцны буудалд газардана. Буцах аялал нь тухайн өдрийн 14:30 цагт Корла хотоос хөөрч, 17:00 цагт Ланьжөүд хүрч, 18:00 цагт Ланьжөүгаас хөөрч, 20:05 цагийн үеэр Үхань хотод газардана.
Шинээр нэвтрэх Күчэ-Үхань чиглэлийн нислэг CA4279/80 дугаартай аялах бол даваа, лхагва, баасан гарагуудад нислэг үйлдэнэ. Тус нислэг Бээжингийн цагаар 15:15 цагт Чэндү хотоос хөөрч, 19:30 цагт Күчэ хотод хүрч, нийт 4 цаг 15 минут зарцуулах аж. Буцах аялал нь тухайн өдрийн 20:25 цагт Күчэ хотоос хөөрч, дараагийн өдрийн 00:20 цагт Чэндү хотноо газардан нийт 3 цаг 55 минут зарцуулах аж.
Сүүлийн жилүүдэд Хятад улсын Олон улсын агаар аяллын компани нь Шиньжян дахь нислэгээ тасралтгүй нэмж, агаар аяллын сүлжээг нягтруулж байна. Одоогийн байдлаар тус компани нь Шиньжянд 11 нэвтрэх цэгтэй болжээ.
