solongonews
Шүфэн Ар Хорчиноос Лхасыг явганаар зорьлоо
2019-04-11 10:59
Шүфэн Ар Хорчиноос явганаар Лхасыг зорьсон байна.

    Ганц хүн, түмэн газрын явган аялал, түмэн бэрх мянган бартаатай.

46 настай Шүфэнгийн явганаар Лхаст хүрэх аялал 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Шуу суурингаас эхэлж, 04 дүгээр сарын 09-ний өдөр гэхэд Улаанцав хотын Жинин дүүрэгт хүрсэн байна. Өдөрт 30 кмийн зам хооронд алхсаар нэг сарын хугацаанд 1000 км алхжээ. Ар Хорчин хошуунаас Лхас хүрэхэд 5000 км зайтай.

Хөхнуур Төвд. Тэнд мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй уул хайрхантай, мөгөөрст нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргилтой. Тэнд бурхан шашны ариун дархан голомт орон Лхас байрладаг. Тэнд хүн бүрийн хүсэл сэтгэлийг татсан эх байгалийн хачин гайхамшиг, хүн соёлын сонин сайхан гүн хадгалагдсаар.

   Замын хөдөлгөөн, мэдээлэл холбооны хурдтай хөгжлийг даган Төвдөд явахад төхөм төд болсноор нэн олон хүн Төвдөд очих болсон байна. Хэсэг хүмүүс нисэх онгоц, галт тэрэг, хувийн машин, унадаг дугайгаар явна, харин өөр хэсэг хүн явган явдаг. Явган аялал нь аялагчийн зориг, тэсвэр тэвчээрийг шалгана.

- Зургаан жилийн өмнө миний нэг найз унадаг дугайгаар Хөххотоос Лхас хүрсэн. Тэгээд би ч түүнтэй адил утга агуулгатай аяллаар Лхаст хүрэхийг мөрөөддөг болсон юм. Мөрөөдлөө сэтгэлдээ тээж явсаар өнөөдрийг хүрлээ. Мөрөөдлийнхөө төлөө ажил амьдрал, ар гэрээ орхин явганаар Лхаст хүрэх аяллаа эхлүүлсэн маань энэ билээ гэж Шүфэн ярьсан юм.

Шүфэн аав ээж, гэргий хүүхдийн хамт 5 ам бүлтэй. Улаанхад хотын Ар Хорчин хошууны Шуу сууринд гэрийн засал чимэглэлийн дэлгүүр ажиллуулж, басхүү мужааны ажил хийдэг байв.

- Онцгой саадгүй бол 08 дугаар сард Лхаст хүрнэ гэж Шүфэн төлөвлөсөн байна. Аяны жолоо дээшээ, аян замдаа сайн яваарай.

Зохиогч: Од
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл