Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи хэвлэлийн бага хурлыг нэгдүгээр сарын 19-ний өдөр
зохион байгуулж, 2016 оны эрдэм шинжилгээний ололт амжилт болох арван их эрдэм шинжилгээний үзэл баримтлал, “Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тайлан 2016”, “Өвөр Монгол үндэсний соёлын бүтээн байгуулалтын судалгааны инженеринг”, “Тал нутгийн соёлын эрдэм шинжилгээний судалгааны инженеринг”, “Юань Улсын түүхийн зүүлт этхтгэл” зэрэг эрдэм шинжилгээний талаар олсон гол болох үр дүнгээ олон нийтэд зарласан байна.

“Юань Улсын түүхийн зүүлт этхтгэл”-ийг 2009 оноос жинхэнэ тусгай инженерийн хувиас эхлэн хийж, Хятад улс байгуулагдсанаас хойших улсын дотоодод анх удаа “Юань Улсын түүх”-ийн судалгааны үр дүнг бүх талаар эмхтгэн, цуглуулж хянасан гол судалгааны төсөл юм. 2016 онд тусгай эрдэмтэд хянан зөвшилцөх үеэр Жөү Чиншү, Жан Фань зэрэг “Юань Улсын түүх” судалдаг эрдэмтэд “Юань Улсын түүхийн зүүлт этхтгэл” нь нэгэн үлэмж буян үйлдсэн, алс хэтийн ач холбогдолтой судалгааны инженеринг болно. Хятадын Мин гүрнээс өнөөг хүртэлх “Юань Улсын түүх”-ийн тухай чухал судалгааны үр дүн бөгөөд орчин үеийн “Юань Улсын түүх”-ийн судалгааны хамгийн өндөр төвшин байж, маш чухал судалгааны ач холбогдолтой гэж үнэлсэн байна.


