solongonews
Хятад улс цахим үнэмлэхний олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж байна
2016-06-08 20:58
Хятад улс цахим үнэмлэхний олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж байна.

Энэ сарын 8-нд Нинбө хотноо Хятадын чанарын шалгалтын үндэсний ерөнхий газрын орлогч дарга Сүнь Давэй илэрхийлэхдээ: Хятад улс цахим үнэмлэхний олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх нь хуурамч үнэмлэх хийх хууль бус ажиллагаанд цохилт өгч, худалдааны залилангаас сэргийлж, олон улсын худалдааны хэвийн дэг журмыг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Сүнь Давэй мөн өдөр болсон Хятад-Төв, Зүүн Европын орнуудын чанар шалгалтын хамтын ажиллагааны яриа хэлэлцээний хурал дээр хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд Хятадын чанарын шалгалтын үндэсний ерөнхий газар цахим үнэмлэхний олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, худалдааны түншүүдтэйгээ цахим үнэмлэхний тоо баримт солилцох, интернэтээр шалгах ажиллагаа өрнүүлэх замаар худалдааны улсын хяналт удирдлагын салбар хооронд үнэмлэхний мэдээллийг шууд дамжуулан, хуурамч үнэмлэх хийх явдалд цохилт өгөх, худалдааны залилангаас сэргийлэх, олон улсын худалдааны хэвийг дэг журмыг хамгаалах, импорт экспортын барааны шалган өнгөрүүлэх үр ашгийг дээшлүүлэх талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэлээ. Үүний зэрэгцээ олон улсын худалдаанд цаасгүй орчин бүрдүүллээ гэжээ.

2014 оны 11 дүгээр сард ДХБ-ын ерөнхий зөвлөл худалдааг хялбарчлах хэлэлцээрийн протокол баталсан юм. 2015 оны 9 дүгээр сард Хятад улс уг хэлэлцээрийн протоколыг албан ёсоор хүлээн авч, түүний 16 дахь гишүүн болсон юм.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл