
Хятадын 2021 оны эдийн засгийн хуулбар гарлаа. Үндэсний статистикийн газрын 17-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 114 тэрбум 367 сая юань болж, өмнөх оноос 8.1 хувиар нэмэгдэж, дундаж өсөлт 5.1 хувь байж, хоёр жилийн хугацаанд "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөгөөг биелүүлэв.
2021 он бол нам, улс орны түүхэнд утга агуулгатай жил болох юм. 17-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийсэн хэвлэлийн бага хурал дээр Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ хэлэхдээ, энэ онд Хятадын эдийн засгийн нийт бүтээгдэхүүн дэлхийн эдийн засгийн 18 гаруй хувийг эзлэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 25 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 80 мянган юаниас давж, жилийн дундаж ханшаар 12551 ам.доллар болж хувиран, дэлхийн нэг хүнд ногдох ДНБ-ий түвшинг давж, өндөр орлоготой орнуудын нэг хүнд ногдох түвшний доод хязгаарт ойртжээ гэв.
Тэрээр мөн "Хятад улсын эдийн засаг тогтвортой сэргэж, эдийн засгийн хөгжил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг нь дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Гол үзүүлэлтүүд нь хүлээгдэж буй зорилтоо биелүүлсэн" гэлээ.
Ард түмний амьжиргааны түвшин улам дээшилж, 2021 онд шинээр ажлын байр 12 сая давав. Үндэсний оршин суугчдын нэг хүнд ногдох орлого нэг жилийн хугацаанд 35128 юань болж, өмнөх оныхоос 9.1 хувиар өсөж, хоёр жилийн дундаж орлого 6.9 хувиар өссөн байна. Үнийн хүчин зүйлсийг хасаж тооцвол бодит өсөлт 8.1 хувь, хоёр жилийн дундаж өсөлт 5.1 хувь байгаа нь эдийн засгийн өсөлттэй үндсэндээ нийцэж байна.
Дотоодын болон олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, янз бүрийн эрсдэл, сорилтуудын өмнө үндэсний эдийн засаг сэргэх хандлагатай байгаа ч дотоодын эдийн засаг эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлт сулрах гурав дахин дарамттай тулгарч байгааг бид олж харах хэрэгтэй. Өнгөрсөн оны улирлын эдийн засгийн өсөлтийн хурдыг харвал эхний 4 улиралд 18.3 хувь, 7.9 хувь, 4.9 хувь ба 4.0 хувиар тус тус өсөж, өсөлтийн хурд улирал тутам удааширсан байна.
"Хоёр жилийн дунджаас харахад 1, 2, 3, 4 дүгээр улиралд 4.9 хувь, 5.5 хувь, 4.9 хувь, 5.2 хувиар тус тус өсөж, дөрөвдүгээр улирлын эдийн засгийн хоёр жилийн дундаж өсөлт гуравдугаар улирлынхаас өндөр байх нь эдийн засгийн ерөнхий тогтвортой үйл ажиллагааг харуулж байна."
Нин Жижэ "Сарын өсөлтийн хувьд 4-р улирал 3-р улирлаас 0.9 нэгжээр ахиж, эдийн засгийн тогтворжилтын байдал аажмаар гарч байна" гэв.
Тэрээр мөн дараагийн шатанд бид тогтвортой байдлыг сахин ахихыг эрэлхийлэх ерөнхий зарчмыг баримталж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар зохицуулж, "6 тогтвортой байдал" болон "6 баталгаа" зэрэг сайн ажлыг үргэлжлүүлэх ёстой. Макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч, эдийн засгийн үйл ажиллагааг ба боломжийн хүрээнд нийгмийн ерөнхий тогтвортой байдлыг хангана гэсэн байна.

