Ганьсү мужийн Ардын засгийн газраас санаачилж, Хятад-АСЕАН-ы төв зэрэг 11 нэгж хамтран зохион байгуулж байгаа Хятадын Ланжөүгийн хөрөнгө оруулалт, худалдааны 30 дахь үзэсгэлэн 07-р сарын 6-10-ны өдрүүдэд Ланжөү хотод болно.
Ланьжөүгийн үзэсгэлэнгийн гол танхим нь Ганьсү олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд байрладаг бөгөөд 54,000 метр квадрат талбай бүхий Торгоны замын олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагаа, солилцоо, Ганьсүгийн онцлог давуу талтай үйлдвэрүүд, өргөн хэрэглээний бараа, хөдөө аж ахуйн "амтат" бүтээгдэхүүн, Ланьжөүгийн 30 дахь удаагийн олон улсын худалдааны ололт амжилт зэрэг 5 үзэсгэлэнгийн талбартай юм.
Үзэсгэлэнд өнгөт металлурги, шинэ материал, шинэ эрчим хүч, орчин үеийн хөдөө аж ахуй, нефть хими, цахим технологи, усны нөөцийн хөгжил, ашигт малтмалын хөгжил, хүнсний үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, биоанагаах ухаан зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Үзэсгэлэнд 1800 гаруй компани, 7000 шахам оролцогчид оролцож байна.

