solongonews
Хятад улсын тав дахь үеийн сөнөөгч онгоц J-31
2017-06-23 16:24
Гадаад орнуудад худалдахаар санал болгож буй Хятадын тав дахь үеийн сөнөөгч нисэх онгоцны үнэ 70 сая орчим доллар байх ажээ.

70 сая ам.доллар гэдэг нь одоо зах зээлд байгаа тав дахь үеийн цорын ганц сөнөөгч онгоц болох Америкийн Lockheed Martin F-35 сөнөөгч онгоцны үнийн хагастай тэнцэж байгаа юм. АНУ уг сөнөөгч онгоцыг зөвхөн холбоотнууддаа нийлүүлдэг аж.

J-31 загварын онгоцыг “Ле Бурже-2017” агаар-сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Энэ нь Хятадын ийм загварын онгоцыг гадаадад болсон үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2015 оны 11 дүгээр сард Дубайд болсон онгоцны үзэсгэлэнгийн үеэр J-31-ийг гадаадад анх удаагаа танилцуулж байжээ.

Самбар дээр тавьсан мэдээллийг үзвэл, J-31 онгоцны хөөрөх үеийн хамгийн дээд жин 25 тонн, 2205 км/ц хүртэл хурдлах чадвартай ба ашиглалтын хугацаа нь 30 жил ажээ.

Одоогийн байдлаар Хятад улс тав дахь үеийн J-20 ба J-31 гэсэн хоёр сөнөөгч онгоцыг зохион бүтээхээр ажиллаж байгаа юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : China Daily
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл