solongonews
Xiaomi компани 10 тэрбум ам. доллар босгохоор Хонконгийн биржид бүртгүүллээ
2018-05-07 09:05
Xiaomi компани 10 тэрбум ам. доллар босгохоор Хонконгийн биржид бүртгүүллээ.

Хятадын технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Xiaomi компани албан ёсоор олон нийтэд нээлттэй хувьцаа гаргаж, 10 тэрбум ам. доллар босгохоор Хонконгийн биржид бүртгүүллээ.

Өмнөд Хятадын өглөөний шууданд бичсэнээр үйл ажиллагаа явуулаад найман жил өнгөрч буй тус компани энэ жилийн хамгийн том хөрөнгө оруулалтыг босгох гэж байна. Ийнхүү 10 тэрбум ам. долларын үнэ хүрэх хувьцаа гаргахаар зэхэж байгаа нь компанийн үнэлгээ 100 тэрбум ам. доллартой тэнцэнэ гэсэн үг юм.

Хамгийн сүүлд Алибаба компани 2014 онд Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаснаас хойш ийм өндөр дүнтэй хувьцаа гаргасан компани байхгүй бөгөөд Xiaomi одоо Хятадын зах зээлд технологийн компаниудын гуравдугаарт бичигдэх болж байна.

Гар утас болон бусад төхөөрөмжүүдээ зах зээлд борлуулахдаа тун бага ашгийн хэмжээ тавьдаг бөгөөд үйлчилгээ, хэвийн ажиллагаа зэргээсээ ашиг олдог. Үүгээр зогсохгүй борлуулалтын орлогоос тооцох цэвэр ашиг таван хувь байж, илүү гарсан тохиолдолд буцааж хэрэглэгч нартаа өгнө гэсэн зарчим баримталдаг.

Компани өнгөрсөн онд 114,6 тэрбум юань буюу 18 тэрбум ам. доллартой тэнцэх бүтээгдэхүүн борлуулсан нь 2016 онтой харьцуулахад хоёр нугарсан тоо юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл