
Тус цомог нь нийт 12 дуунаас бүрдсэн бөгөөд “Хуурын утас”, “Өнгийн гэрэл” зэрэг монгол ардын уртын дуу болон богино дууг нутаг усны уламжлалаар сэргээн дуулж, аман уламжлалын үлгэр явдлуудыг мөн цомогт оруулсан байна.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Булаг сумын уугуул Эрдэнэсүх 2008 онд Улаанхад хотын дээд сургуулийн Дуу хөгжмийн салбараас уртын дуу болон морин хуурын мэргэжлээр төгссөний дараа Өвөр Монголын алдарт дуучин Даваасамбуу, Загдсүрэн, Алтанцэцэг, Залгаахүү зэрэг багш нараас уртын дуу дуулах арга маягийг сурчээ. Одоогоор Хөххотын Түмэд зүүн хошууны Улаанмөчирийн дуучнаар ажиллаж байна. Загдсүрэн:
- Эрдэнэсүхийн анхны цомог мэндэлсэнд баяр хүргэж байна. Энэ цомогт монгол ардын уртын дуу, богино дуунууд орсон төдийгүй уламжлалт маягаар дуулсан болохоор их утга учиртай санагдлаа. Эрдэнэсүх хоолой сайтай, мэдрэмж сайн, сэтгэл сайн, сайн шавь юм. Цаашид Үзэмчин уртын дууг өвлөн уламжилж явахыг хүсэж байна гэлээ.
