solongonews
Өвөр Монголын шилдэг арван сэтгүүлч тодров
2016-10-24 16:43
XXIV удаагийн Өвөр Монголын мэдээ мэдээллийн шагнал болон XI удаагийн шилдэг арван сэтгүүлчийг тодруулах арга хэмжээний үр дүнг зарлав.

ӨМӨЗО-ны сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулсан XXIV удаагийн Өвөр Монголын мэдээ мэдээллийн шагнал болон XI удаагийн шилдэг арван сэтгүүлчийг тодруулах арга хэмжээний үр дүнг ойрын өдрүүдэд зарлалаа.

Өвөр Монгол болон Төвийн холбогдох хэвлэл мэдээллийн газруудаас ирсэн 217 мэдээ мэдээллийн зохиол бүтээл нь XXIV удаагийн Өвөр Монголын мэдээ мэдээллийн шалгаруулалтаас шагнал хүртсэн бол онц байранд 4 бүтээл, нэгдүгээр байранд 33 бүтээл, хоёрдугаар байранд 59 бүтээл, гуравдугаар байранд 121 бүтээлийг тус тус шагнажээ. Улаанхад хотын радио телевиз хорооны Лиу Хаймэй зэрэг арван сэтгүүлч нь XI удаагийн шилдэг арван сэтгүүлчийн өргөмжлөлийг хүртсэн байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл