Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 12-р сарын 19-ний өдөр Хятадын Үндэсний музейд 2019 оны Шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулж, Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын хэлтсийн дарга Хуан Киньмин хүлээн авалтад оролцсон байна.
Хуан Киньмин хүлээн авалтад оролцсон Хятад болон гадаадын зочидтой санал бодлоо солилцож, Хятадын тухай нарийн танилцуулж, Хятад болон гадаад орнуудын хоорондох харилцааг хөхүүлэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Хуан Киньмин: - 2019 он бол БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиох бөгөөд өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадын иргэд маш шаргуу хөдөлмөрлөж, Хятад улс дэлхийг донсолгох том өөрчлөлтийг бүтээсэн аж. Гаднын анд нөхөд Хятад улсын талаар илүү их ойлголттой болж, Хятадын хөгжлийн бодит байдлын талаар илүү ихийг мэдэж, бодит бөгөөд бүх талд Хятадыг дэлхийд таниулах болно гэдэгт итгэж байна.
Гадаадын хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчид, Төв болон төрийн агентлагийн төлөөлөгчид, Хятадад суугаа элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 400 гаруй хүн хүлээн авалтад оролцсон байна.
