Эрээнхотын Ажилчдын ерөнхий эвлэл 2017 оны “Алтан намрын сурлага тэтгэх” үйл ажиллагаа өрнүүлж, ар гэрийн хүнд амьдралтай 36 сурагчдад туслан дэмжсэн байна.
Энэ нь Ажилчдын эвлэлээс хэрэгжүүлж байгаа “Халуун бүлээнийг хүргэх” төслийн нэг хэсэг бөгөөд ажилтан ба олон түмний нягтралын хүчийг сайжруулж, боомтын хотын нийгмийн эв найрамдал ба тайван тогтвортой байдлыг дэмжиж, нийгмийн бүх давхаргынхны хүчийг дайчлан улс гэр ба нийгэмд ирээдүйн шилдэг чадвартныг бэлтгэх зорилт болгож, сурлага тэтгэх цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, сурлага тэтгэх хэлбэрээ баяжуулж, гэр бүлийн амьдрал нь ядуу хүнд олон олон оюутнуудын их, дээд сургуульд суралцах хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсан байна. Тусламж хүртсэн сурагчид ч олны хүсэл мөрөөдлийг хөсөрдүүлэхгүйгээр аз боломжийг нандигнан сэтгэл гаргаж чармайн суралцаж, цаашид нийгэм нийтэд хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлсэн байна.
Эрээнхотын Ажилчдын ерөнхий эвлэлийн 2017 оны “Алтан намрын сурлага тэтгэх” үйл ажиллагаанд нийт 36 онц сурлагатан, ёс суртахуунтай шилдэг сурагч бүрт 3000 юаний тэтгэлэг тусламж хүртээсэн байна .
Эрээнхот 2006 оноос эхлэн “Алтан намрын сурлага тэтгэх” үйл ажиллагаа өрнүүлснээс хойш Эрээн хотын харьяат иргэдийн бүртгэлтэй, амьдрал нь ядуу хүндрэлтэй сурагчдыг 300 удаа, нийт 649.8 мянган юаниар тэтгэж тусалсан байна.
