solongonews
15 зэрлэг заан умард зүг рүү нүүдэллэсээр байна
2021-06-07 10:37
15 зэрлэг заан умард зүг рү нүүдэллэсээр байна

    Саяхан Азийн зэрлэг зааны сүрэг Юнь Нань мужийн Сишуанбаннагаас хөдөлж, хойд зүг рүү нүүдэллэжээ. 06-р сарын 02-ны 21:55 цагт зааны сүрэг Юнь Нань мужийн Куньмин хотын Жиньнин дүүрэгт орсон байна. Юнь Нань мужийн Ой тал нутгийн товчооноос Нисэх онгоцны ажиглалтын баг, онцгой байдлын хариу арга хэмжээ авах баг, Азийн зааны мэргэжилтнийг бүгдийг шилжүүлэх ажил зохион байгуулж, нүүн шилжих зам шугамыг урьдчилан мэдэгдэх, орон нутгийг батлан хамгаалах ажил, өндөр сонор сэрэмжтэй байх, бүрэн хэмжээгээр урьдчилан сэргийлэх, хянах ажлыг удирдан хийж хүн ба зааны аюулгүй байдлыг хангаж байна.

   Энэ сүрэг зэрлэг заанууд нь анх Шишуанбанна Улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүсэд амьдардаг байсан бөгөөд нийт 17-н заан байжээ. 04-р сарын 16-нд зааны сүрэг Пүэр хотын Можян шяниас Юүси хотын Юаньжян шянь руу нүүжээ. Үүнд 04-р сарын 24-ний өдөр хоёр заан нь Пүэр хотын Можян шяньдаа буцаж ирсэн ба үлдсэн 15 заан нь умард зүг рүү нүүдэллэсээр байв. Сүүлийн хэдэн өдөр эдгээр зэрлэг заанууд Хунхэ жөүгийн Шипин шянь, Юйши хот, Куньмин хотоор дамжин өнгөрсөн байна.  

   Юүси хотын Эшань шяниас эхлэн Синьхуа агентлагийн сурвалжлагчид зэрлэг заануудыг даган мэдээлэл хийж, орон нутгийн ажилтнууд хүн зааны мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар Куньмин хот болон Жинжин дүүрэг хоёр түвшинд яаралтай тусламжийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байна. Газар дээр нь 12 дрон тохируулж тасралтгүй хянаж байгаа бөгөөд батлан хамгаалах ажлыг бүрэн зохион байгуулж, тосгон руу орох ойр орчмын авто замыг хааж бэхлэн яаралтай арга хэмжээ авч, олон түмнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хурдан зохион байгуулах, заанд зориулсан хоол хүнс тохируулж, хүн ба зааны аюулгүй байдлыг хангажээ.

Азийн заан бол Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг ан амьтад бөгөөд ихэвчлэн Юнь Нань дахь Пуэр, Сишуанбанна, Линьсан зэрэг гурван жүө хотод тархдаг. Эдгээр нь Ази дахь хамгийн том, хамгийн төлөөлөх чанартай хуурай газрын сээр нуруутан юм. 30 гаруй жилийн аврал, хамгаалалтын дараа Юнь Нань дахь зэрлэг Азийн заануудын тоо 1980-аад оны эхээр 193 байсан бол өдгөө 300 орчим болсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл