Ван И:
- Хятад, Өмнөд Солонгосын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх чухал боломжууд ирээд байна. Хятад улс яриа хэлэлцээрийн арга хэлбэрээр Өмнөд Солонгостой хамтран Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх үйл явцыг дэмжиж, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоог, олон улсын хуульд үндэслэсэн олон улсын дэг журмыг хамгаалан, олон талт үзлийг хамтдаа бэхжүүлж, Хятад, Өмнөд Солонгосын харилцааг ахиулахад бэлэн байна гэж онцоллоо.
Чун Юй-Ён:
- Өмнөд Солонгос нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд Хятад улстай дээд түвшний солилцоогоо эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байна. Хятад улс Солонгосын хойгийн хэрэгт чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж хүлээж байна гэж хэллээ.
