solongonews
Гадаад худалдааны хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж мөн үеэс 96.6 хувиар нэмэгджээ
2018-07-15 21:28
Гадаад худалдааны хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж мөн үеэс 96.6 хувиар нэмэгдсэн байна.

Гадаадад нээлттэй байх бодлого бол Хятадын хөгжлийн шаардлага бүхий стратегийн сонголт мөн. Энэ онд Хятад улс гадаадад нээлттэй бодлогыг тал бүрээр гүнзгийрүүлэх ажлыг эрчимжүүлж, гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулах нь нэмэгдэж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх талыг биелүүлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Хятадад хөрөнгө оруулах гадаадын аж ахуйн нэгжүүд ар араасаа хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Үүнд: Герман улсын BASF ГРУУП, Гуандүн мужийн Засгийн газар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, BASF ГРУПП нь 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай үйлдвэрлэлийн нэгдсэн системтэй сууринг Гуандүн мужид байгуулах гэж байна.

BMW болон Хуа Чэнь групп хэлэлцээрт гарын үсэг зурж, BMW Хятадад дэлхийн зах зээлд зориулан шинэ эрчим хүчний бааз байгуулах гэж байна.

Шанхай хотын Засгийн газар, Тэсла компани нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Тэсла компанийн гадаад дахь анхны супер үйлдвэр Шанхай хотноо суурьших болно.

Энэхүү хэлэлцээрүүдийг байгуулсан нь гадаадын хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг илэрхийлж буйг харуулж байгаа аж.  Худалдааны Яамны тоо баримтаар энэ оны эхний хагас жилд  Гадаад худалдааны хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж нь мөн үеэс 96.6 хувиар нэмэгдсэн хэмээн мэдээлсэн байна. Хятад, Америкийн Худалдааны нийгэмлэгийн “2018 Хятадын худалдааны орчин нөхцөлийн судалгааны тайлан”-д 74 хувийн гишүүн аж ахуйн нэгжүүд нь энэ онд Хятад дахь хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхээр төсөвлөж байгаа аж.  Нээлттэй бодлогоор өөрчлөлт шинэчлэлт, хөгжил, шинийг санаачлах ажлыг хөгжүүлж, Хятадын эдийн засаг тогтвортой, өндөр чанартай хөгжилд ахиж, олон улсын нийгэмлэгтэй хамтдаа харилцан ашигтай хөгжихийг биелүүлж байгаа юм.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл