
Есдүгээр сарын дөрөв дэх ням гараг бол Олон улсын сонсголгүй иргэдийн өдөр юм. Эртний хот хэмээгддэг Ши-Ань хотын Шааньши мужийн хотын эдийн засгийн сургуульд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан "дуунгүй Кофе чанагч" олон нийтийн халамжийн шинэ сургалт явагдаж байна. Бараг сар орчим суралцаж, дадлага хийснээр оюутнууд кофе хийх ур чадварыг эзэмшээд зогсохгүй кофе шоп ажиллуулах үйл явцыг бүхэлд нь ойлгож, энэ чиглэлээр бизнес эрхлэх, ажилд ороход нь тусалж байна.

2019 оноос хойш Ши-Ань хотод "дуунгүй Кофе чанагч" олон нийтийн халамжийн сургалтын хөтөлбөрийг 8 удаа зохион байгуулж, сонсголын бэрхшээлтэй 200 шахам сурагчийг сургаж, одоогийн байдлаар 20 гаруй төгсөгч улс орны олон газар кафед ажиллажээ.

