solongonews
Ачаа тээврийн логистик сэргэсээр байна
2022-06-21 12:01
Ачаа тээврийн логистик сэргэсээр байна

   Сүүлийн үед янз бүрийн бүс нутаг, хэлтсүүдийн идэвхтэй хүчин чармайлтаар улс даяар логистикийн жигд урсгалыг хангах ажил нааштай ахиц дэвшил гаргаж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг үр ашигтай ажиллуулахад дэмжлэг үзүүлж байна.

       Замын хөдөлгөөний үзүүлэлтүүд аажмаар сэргэсэн

Саяхан Шаньдүн мужаас тоо баримт нийтэлж, тус мужийн тээврийн сүлжээ жигдэрч, ложистикийн ажил хэвийн явагдаж, ачаа тээврийн ложистикийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд үргэлжлэн сайжирсаар байна.

Энэ оны 01-р сараас 05-р сар хүртэл тус мужийн хурдны замын ачааны тээврийн хэмжээ 69 сая 923 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн ба 2019 оны мөн үеэс 25.5 хувиар өссөн. Гүйцэтгэсэн авто замын ачаа тээвэр 1.13 тэрбум тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар өссөн бол 2019 оны мөн үеэс 18.1 хувиар өссөн байна. Гүйцэтгэсэн төмөр замын ачаа тээврийн хэмжээ 140 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар өссөн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 44.1 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээнд үйлчлэх, дэмжих чадавхи мэдэгдэхүйц нэмэгдэв.

Шааньси муж мөн холбогдох тоо баримтыг нийтэлжээ. 5-р сард ложистиктэй холбоотой үзүүлэлтүүд тогтвортой сэргэж, хурдны замын өдрийн дундаж урсгал 988300 тээврийн хэрэгсэл, ачааны автомашины хоногийн дундаж урсгал 265100 тээврийн хэрэгсэл болж, 04-р сарын 18-ныхаас тус тус 56.9 хувиар, 5.87 хувиар  өссөн. Улсын болон мужийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашины өдрийн дундаж ачаалал 4254 байгаа нь 04-р сарын 18-ныхаас 8.44 хувиар өссөн. Шуудангийн буухиа үйлдвэр дунджаар 3768700 ширхэгийг хүлээн авч, 8448300 ширхэгийг хүргэсэн нь 04-р сарын 18-ныхаас тус тус 21.34 хувиар, 21.51 хувиар өссөн байна.

Зөвхөн Шаньдүн, Шааньси муж төдийгүй ложистикийн урсгалыг жигд хангах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлснээр үндэсний тээврийн салбарын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд тогтвортой, эерэг хандлагатай болсон байна.

Хятадын үндэсний төмөр замын группын мэдээлснээр 05-р сард үндэсний төмөр замын ачаа тээвэр эрчимтэй өсөлтийн хандлагыг хадгалж, нийт 340 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21.1 сая тонн буюу 6.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн нэг сарын дотор илгээсэн барааны хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоов.

Улс даяар боомтууд тогтвортой, саадгүй ажиллаж байна. 5-р сард үндэсний гол хяналтын боомтууд 23.08 сая TEU чингэлэг тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар, өдөр тутмын дундаж эргэлт 4.4 хувиар өсч, гүйцэтгэсэн ачаа 1.03 тэрбум тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурч, өдөр тутмын дундаж эргэлт 3.2 хувиар өссөн байна.

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос 05-р сард нийтэлсэн Хятадын Экспресс логистикийн индекс 99.3 хувь болж, 04-р сарынхаас 6.4 пунктээр өссөн байна.Үүний дотор бизнесийн экспресс индекс, хөдөө орон нутгийн экспресс индекс, хил дамнасан экспресс индекс 5.2 пунктээр,14.8 пунктээр, 6.5 пунктээр тус тус өссөн байна.

Тээвэрлэлт хэвийн болж эхэлснээр бүх бүр нутгуудын үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг үр дүнтэй баталгаажуулж, үйлдвэрлэл, ажил, бизнес, зах зээлийг сэргээхэд тус дөхөм үзүүлэв. 06-р сард тээврийн янз бүрийн үзүүлэлтүүд сэргэх хандлагатай хэвээр байна. 06-р сарын 14-нд Хятад улсын хурдны автозамаар 7.3148 сая хүнд даацын машин нэвтэрсэн нь өмнөх сарынхаас 4.21 хувиар өссөн байна.

Иргэний агаарын тээвэр ачаа тээврийн 838 нислэг байж, өмнөх сарынхаас 32 хувиар өссөн ба үүний дотор олон улсын ачааны 602 нислэг, дотоодын ачааны 236 нислэг баталгаатай болж, үргэлжлэн сэргэсээр байна. 

    Зам тээврийн яамны Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ли Хуацян хэлэхдээ, одоогийн байдлаар Хятад улсын ложистикийн аюулгүй байдлын ажил бүрэн явагдаж, бичил эргэлтийг үндсэндээ жигдрүүлэхээс эхлээд логистикийн баталгаа, жигд урсгалын ололт амжилтыг нэгтгэн өргөжүүлэх, үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг үр ашигтай ажиллуулахад дэмжлэг үзүүлж байна. Тээврийн газар дараагийн шатанд “суурийг бататгах, чанар, үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн амьжиргааг хамгаалах, холболтыг дэмжих, үйлчилгээг бэхжүүлэх, ачааллыг бууруулахад анхаарч ажиллах” бөгөөд цаашид хяналт, цагийн хуваарийг чангатгах юм. Ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгож, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг оновчтой уялдуулж, логистикийн аюулгүй байдлыг хангаж, хүн амын хэвийн үйлдвэрлэл, амьдралыг хангах, эдийн засаг, нийгмийн эрүүл, тогтвортой үйл ажиллагааг хангахад илүү хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэжээ.

            Бэрхшээлийг цаг тухайд нь шийдэх болсон

   Саяхан Төрийн зөвлөлийн логистикийн баталгаа, жигд байдлыг хариуцах ажлын удирдлагын багийн албанаас сэрэмжлүүлэг нийтэлж, Хэбэй, Аньхүй, Ши-Ань зэрэг газрын логистикийн хангамж муу байгаа талаар мэдээлсэн байна.

Сэрэмжлүүлэг зарласны дараа, Хэбэй мужийн Намын хороо, мужийн засгийн газар үүнд ихээхэн хүч гарган ажиллаж, Хэбэй мужийн логистикийн баталгаа, жигд байдлыг хариуцах ажлын удирдлагын багийн албанаас үүнийг сайтар хянаж, засч залруулах хүртэл холбогдох хотуудтай ярилцлага хийсэн байна. Тус муж нь дахин асуудал үүсхээс зайлсхийхийн тулд арга барилаа үр дүнтэй сайжруулж, иж бүрэн шалгалт хийж, засч залруулсны дараа, бүх шянь, дүүргүүд ажлын талаар дахин байршуулалт хийж, хяналт шалгалтаа чангатгаж, шалгалтын үйл явцыг улам боловсронгуй болгож, одоогийн байдлаар Хэбэй мужийн бүх хот засч залруулах ажлыг үндсэндээ дуусгасан байна. 5-р сард тус мужийн хурдны замаар өдөрт дунджаар ачааны 754900 машин зорчиж, өмнөх сарынхаас 32.9 хувиар өссөн бол тус мужийн шуудангийн буухиа хүргэлтийн салбар 380 сая ширхэг буухиа хүргэлт хийж, өдөрт дунджаар 12.253 сая ширхэг ачаа хүргэсэн ба өмнөх сарынхаас 46.9 хувиар өссөн байна.

Анхүй мужийн Зам тээврийн газар засварлан сайжруулах ажлыг цаг тухайд нь хийж, замын хөдөлгөөн, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг чангатгаж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж, логистикийг жигд хангасан байна.

Шааньси мужийн логистикийн баталгаа, жигд байдлыг хариуцах ажлын механизмын төвөөс сэрэмжлүүлэгт тусгагдсан асуудлын хариуд мэдэгдэл гаргаж, Шааньси мужийн логистикийн баталгаа, жигд байдлыг хариуцах  ажлын механизм нь цаг тухайд нь мужийн тээврийн газарт очиж шалгах, боловсруулалт хийхийг үүрэг болгож, мөн мужийн хэмжээнд ложистикийн баталгаа, жигд байдлыг хариуцах ажлын  урсгалд хяналт тавьж ажиллаж байна. Мужийн хэмжээнд ложистик, тээвэрлэлтийг жигд явуулахын тулд үүнтэй төстэй асуудлуудыг шийдвэрлэж, ложистик, тээвэрлэлтийг жигд явуулж байна. Одоогийн байдлаар холбогдох асуудлуудыг шийджээ. Ли Хуацян танилцуулахдаа,

- Төрийн зөвлөлийн логистикийн баталгаа, жигд байдлыг хариуцах ажлын  хангах удирдлагын алба байгуулагдсанаас хойш сар гаруйн хугацаанд жижүүрийн утасны үүрэг, тусгай ангиудыг иж бүрэн зохицуулж, 7х24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 1900 гаруй ачааны тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд саад учруулсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж, 8400 гаруй үндсэн материал тээвэрлэлтийн хэрэгцээг зохицуулж баталгаажуулсан.  24 цагийн жижүүрийн утсанд ирсэн гомдол, мэдээллийг ерөнхийд нь нэг өдөр шийдвэрлэж, ачааны машин зорчихыг дур зоргоороо хязгаарлах, буцаж ирэхийг дур зоргоороо ятгах зэрэг тодорхой асуудлыг 2-3 цагийн дотор шийдвэрлэх боломжтой. Орон нутгийн институцийн бодлогод өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлууд ерөнхийдөө хоёроос гурван хоногийн дотор сайн шийдэгддэг гэжээ.

                        Шинэлэг үйлчилгээний баталгаатай болсон

- Дачин-Гуанжүө чиглэлийн хурдны зам нь Хэбэйн төв хэсэг болон өмнөд бүс нутгийг хамарч, нийт 425 километр урттай, зуны тариалалтын ажлыг дэмжих гол тээврийн зам юм. Өмнөх жилүүдийн онцлог, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн бид үнэ төлбөргүйгээр шууд нэвтрэх, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх нарийн үйл ажиллагааг тасалдуулахгүй үр дүнтэй хийж байна. Зуны тариалалтад чиглүүлэх үйлчилгээг сайжруулахын тулд  хурдны замын Хэбэйн хэсгийн дагуух өртөөнд 24 сайн дурын үйлчилгээний багийг байгуулжээ гэж Хэбэйн хурдны замын группын Дачин-Гуанжүө чиглэлийн хурдны замын хариуцсан хүний мэдээлсэн байна.

Зуны тариалалт ирэхтэй зэрэгцэн өндөр хундны зам дамжин бүс нутаг дамнасан хамтарсан ургац хураагчийн тоо эрс нэмэгдсэн. Хэбэйн хурдны замын групп нь харианд буй замын хэсгийн хяналт шалгалтын үйл явцыг хялбарчилж, үйлчилгээний арга хэмжээг боловсронгуй болгож, жигд үйлчилгээг бэхжүүлсэн. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр сайн ажиллаж байгаагийн зэрэгцээ тариаланчдад үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээ авсан. 6-р сараас хойш хөдөө аж ахуйн 3323 автомашин хурдны замаар үнэ төлбөргүй зорчсон бөгөөд замын хураамжийг 1 сая 561 мянган юаниар бууруулж, чөлөөлсөн байна. 

    Хэнань мужийн Тээврийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материалын тээвэрлэлтийг гол баталгааны хүрээнд оруулж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нөхцөл дор нэн тэргүүнд нэвтрэх эрхийг баталгаажуулж байна. Үүний зэрэгцээ авто замын ачаа тээврийн аж ахуйн нэгжүүдэд зорилтот тээвэрлэлтийн үйлчилгээгээр хангах, техникийн нөхцөл сайтай тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэх, хөдөө аж ахуйн материал, үр тариа зэрэг хэлтэс, аж ахуйн нэгжүүдтэй санаачилгатай холбогдох, тээвэрлэлтийн гэрээг урьдчилан байгуулж, зуны тариалалтын материалын тээврийн хэрэгцээг баталгаажуулж байна.

Хүмүүс хоол хүнснээс салж чадахгүй. Одоо улаан буудай хураах гол зангийн цаг үе болж байна. Хөдөө аж ахуйн техникчид урдаас хойд зүг рүү явж, буудай хураах гол хүч болж байна. Мэдээллийн дагуу энэ жил зуны тариалалт нь нийт 16.5 сая иж бүрдэл хөдөө аж ахуйн төрөл бүрийн техник, тоног төхөөрөмжийг зуны тариа хураах, зуны тариалалт зэрэгт оруулах төлөвтэй байна.Газар тариалангийн эдгээр техникүүдийн эмх цэгцтэй урсгалыг хангах,зуны тариалалтын ажлыг хэвийн явуулах зорилгоор Хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам зэрэг газрууд үйлчилгээний шинэчилсэн загвар гаргаж, хөдөө аж ахуйн машин механизмын бизнесийг зохицуулахаас эхлээд бүс нутаг дамнасан ашиглалтын үйлчилгээ хүртэл бүх сүлжээг тасралтгүй холбож, зах зээлийн нийлүүлэлтийг хангаж, үнийг нэгтгэж, тогтворжуулж байна.

- Одоогийн байдлаар зарим газар тариалангийн ачаалал ихтэй улирал эхэлж байгаа тул газар тариалангийн улирлыг алдагдуулахгүй байх шаардлагыг бүх орон нутагтаа даалгаж байна. Химийн бордоо, тариан эм, үр, хөдөө аж ахуйн техник, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материалыг материалын тээвэрлэлтийн үндсэн баталгаанд хамруулж, зорчих үнэмлэх олгохыг нэн тэргүүнд анхаарч, хяналт шалгалтыг сайн хийж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг саадгүй тээвэрлэхийг үр дүнтэй баталгаажуулж байна. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйд ажиллахаар нутаг буцах цагаач ажилчдад захиалгат тээвэр зэрэг аргаар тээврийн үйлчилгээний баталгааг хангах ажлыг орон нутагт зохион байгуулж байна гэж Ли Хуацян хэлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл