solongonews
Ван Шяотао: Тусламжийн мөнгийг зохистой зарцуулах талыг баталгаажуулна
2019-03-03 20:44
Ван Шяотао: Тусламжийн мөнгийг зохистой зарцуулах талыг баталгаажуулна.

Хятадын Олон улсын хамтын ажиллагааны үндэсний газрын дарга Ван Шяотао 03-ны өдөр Бээжин хотноо хэлэхдээ: - Олон улсын хамтын ажиллагааны үндэсний газар өнгөрсөн жил байгуулагдсанаас хойш зөв үзэл суртлаар олон улсын солилцоо хамтын ажиллагааг хийж, хөгжиж буй орнуудад аль чадахаараа тусламж үзүүлсээр ирсэн болохоор олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүртэж байна гэжээ.

Тэрээр: - Хятад улс мөн хөгжиж буй орон, бүс нутаг, хот хөдөөгийн хөгжил тэнцвэргүй, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх үүрэг мөн тулгамдаж байгаа юм. Хятад улс гадаадад тусламж үзүүлэхдээ чадлынхаа хэрээр, аль болох биелүүлэх зарчмыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд гадаадад үзүүлэх тусламжийн мөнгийг зохистой зарцуулах талыг баталгаажуулна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл