Хятадын Соёлын Яамны тамгын газар сүүлийн өдрүүдэд 2017 оны Хятад улсын биет бус соёлын өвийн уламжлагчдын судлан сурч боловсруулах төлөвлөгөөний их дээд сургуулийн нэрсийг нийтэлжээ. Үүнд, Бээжин Их Сургууль, Чин Хуа Их Сургууль, Бээжингийн Хувцас Загварын Дээд Сургууль зэрэг 78 сургууль сонгогдсон байна. Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Өвөр Монголоос сонгогдсон цорын ганц их дээд сургууль болно.
“Судлан сурч боловсруулах төлөвлөгөө” бол Соёлын Яам, Сурган Хүмүүжлийн Яамны хамтран хэрэгжүүлж байгаа биет бус соёлын өвийн уламжлагчдад чиглүүлсэн сурган хүмүүжлийн үйл ажиллагаа болно. Биет бус соёлын өвийн уламжлагчдыг судлан суралцуулж боловсрол сургалт хүртээхээр дамжин биет бус соёлын өвийн уламжлагчдын урлагийн боловсрол, гоо сайхны мэдрэмж, шинийг санаачлах чадварыг дээшлүүлж, Хятадын уламжлалт урлагийг илрүүлэх хүчийг чангатгаж, Хятад улсын уламжлалт гар урлалын зураг төлөвлөгөө, улируулсан бүтээгдэхүүнийг нээж илрүүлэн бүтээх түвшнийг дээшлүүлэх болно. Тус төлөвлөгөөг 2015 оноос хэрэгжүүлснээс хойш 2016 оны сүүл болтол Хятад улсын хэмжээнд 57 их дээд сургуульд 180 хугацааны боловсрол сургалт хийжээ.
