Гуравдугаар сарын 24-ний өдөр Төрийн Зөвлөлийн Мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспогийн бэлтгэл ажлын талаар танилцуулав.
-Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспо 05-р сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Хайнань мужийн Хайкүө хотод зохион байгуулна. Хайнань мужийн чөлөөт худалдааны бүс нь одоог болтол 59 оронд визгүй нэвтрэх, Лидао арлыг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэлхийн нэр хүндтэй олон брэнд, татваргүй үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд чөлөөт худалдааны бүсэд нутагшсан байжээ. Энэхүү удаагийн үзэсгэлэн нь эдгээр давуу талуудыг ашиглан,өргөн хэрэглээний шилдэг бараа бүтээгдэхүүнийг хүмүүст танилцуулах дээр зорилго тавина гэж Хятадын Худалдааны яамны дэд сайд Ван Биннань танилцуулсан байлаа.
Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспоний нийт үзэсгэлэнгийн талбай нь 80,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том нэрийн үзэсгэлэн болох төлөвтэй байна. Олон улсын үзэсгэлэнгийн талбай нь 60,000 хавтгай дөрвөлжин метр,нийт үзэсгэлэнгийн талбайн 75 хувийг эзэлдэг бөгөөд үнэт эдлэл, очир алмаз, дээд зэрэглэлийн хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, цогц үйлчилгээ зэрэг таван мэргэжлийн үзэсгэлэнгийн хэсэгт хуваагддаг. Өнөөдрийг болоход Үзэсгэлэнд 630 компани,1165 брэнд бүртгүүлээд бий бөгөөд Швейцар улс анхны экспо-д хүндэт улсаар үйлчлэх болно. Улсын дотоодын үзэсгэлэнгийн талбай нь 20000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд нэгэнт 800 компани ба 1000 гаруй брэндүүд үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлээд байна. Үзэсгэлэнгийн үер 10,000 гаруй мэргэжлийн худалдан авагч, мэргэжлийн худалдаачид цугларах бөгөөд 200,000 гаруй зочид үзэсгэлэн сонирхох болно гэсэн магадлалтай байна.
