solongonews
Цэвэр эрчим хүчийг 14 хувьд хүргэнэ
2017-02-23 11:46
Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжил хамтын ажиллагааны байгууллага 22-ны өдөр 2020 он гэхэд үндэстэн дамнасан, тив дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааг дэлхийн эрчим хүчний хэрэглээний 5 хувь орчимд хүргэж, цэвэр эрчим хүчний байгалийн үүсгүүртэй эрчим хүчинд эзлэх харьцааг 14 хувьд хүргэнэ гэв.

Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжил хамтын ажиллагааны байгууллага 2016 оны 3-р сард Бээжинд албан ёсоор байгуулагдаж, Хятад улсын үүсгэн байгуулсан анхны олон улсын эрчим хүчний байгууллага болжээ. Эх сурвалжид тэмдэглэснээр, уг байгууллагад дэлхийн 22 улс орон, бүс нутгийн 265 гишүүн багтаж байна. 
Дэлхийн эрчим хүчний сүлжээ гэдэг нь улс орнуудын цахилгаан сүлжээний дэд бүтцээр холбох, цэвэр эрчим хүчийг нээн хөгжүүлэхийг ахиулах ухаалаг цахилгаан сүлжээг зааж байна. Уг сүлжээний бүтээн байгуулалтыг 3 үе шатанд хуваана. Тухайлбал 2020 онд дотоодын цахилгаан сүлжээг буй болгоно. 2030 он гэхэд дотооддоо цэвэр эрчим хүчийг ихээр нээн хөгжүүлж, байгалийн үүсгүүртэй эрчим хүчний харьцааг 1\4 хувьд хүргэх бөгөөд бүс нутгийн хэмжээнд үндэстэн дамнаж холбохыг биелүүлнэ. 2050 он гэхэд умард туйл, Эквадор орчмын нутгийн эрчим хүчний баазаас цахилгаан нийлүүлж, дэлхийн цэвэр эрчим хүчний байгалийн үүсгүүртэй эрчим хүчинд эзлэх харилцааг 80-аас дээш хувьд хүргэж, дэлхийн эрчим хүчний сүлжээг үндсэндээ бүрдүүлнэ гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл