"Төвөд судлалын хөгжил ба нээлттэй Төвөд нутаг" сэдэвтэй Бээжингийн олон улсын Төвөд судлалын 7-р семинар 08-р сарын 14-нд Бээжин хотноо нээлтээ хийв. Уг семинарт дотоод, гадаадын нийт 320 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд үүнд Хонконг, Макао, Тайвань болон гадаадаас 40 гаруй эрдэмтэд суулцжээ.
Бээжингийн олон улсын Төвөд судлалын семинар нь олон улсын Төвөд судлалын салбарын хамгийн том эрдэм шинжилгээний чуулганы нэг юм. 1991 оноос хойш зургаан удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд болжээ.

Төвөдийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх Хятадын холбоо, Хятадын Төвөд судлалын төв, Төвөдийн Өөртөө Засах Орны нийгмийн шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулсан семинарт боловсрол, Төвөдийн буддизм, нийгмийн өөрчлөлт, зэрэг 20 гол сэдэв зохицуулсан байна.
- Өнөөгийн байдлаар Төвөдийн нийгмийн ерөнхий байдал тогтвортой, сайжирсаар байна. Энэ нь Төвөд судлалын ховор боломжийг бүрдүүлж, шинэ, илүү өндөр шаардлагуудыг дэвшүүлж байна. Төвөд судлал нь Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ямагт үйлчилж, Төвөдийн шилдэг соёлыг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, Төвөд үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдлоо өгч байна. Бид дотоод гадаад дахь Төвөд судлалын байгууллагуудыг өргөн цар хүрээтэй солилцоо, хамтын ажиллагааг явуулах эрдэм шинжилгээний янз бүрийн хэлбэрийг бий болгож, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна гэж Хятадын Төвөд судлалын төвийн ерөнхий захирлын орлогч Чан Сүөлинь нээлтийн ёслолын үер хэлсэн байна.

Хятадын Төвөд судлалын нийгэмлэг нь дэлхий даяарх Төвөд судлалын байгууллагууд болон мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй солилцоо, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, харилцан суралцахыг дэмжихэд бэлэн байгаагаа семинарт оролцсон зочид илэрхийлэв.
Мөн өдөр семинарт Хятадын Төвөд судлалын 5 дахь удаагийн Эверестийн шагнал гардуулах ёслол болж, "Юань гүрний үеэс хойших Төвөд, Төв засгийн газар хоорондын харилцааны талаарх судалгаа" тусгай шагнал хүртсэн бөгөөд зохион байгуулагчид мөн Хятадын Төвөдийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нийгмийн үнэлгээний системийг гаргасан байна. Үүний дараа долоон мэргэжилтэн, эрдэмтэн гол үг хэлж, улс төр, эдийн засаг, соёл, шашин шүтлэгийн талаас эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг хуваалцсан байна.
