solongonews
Хү Күнь (Шанхай-Күньмин) хурдны төмөр замын Яо Гуань Түнь Тэ том гүүрэн дээрх туршилт
2016-12-23 18:23
Сансраас авахуулсан Хү Күнь( Шанхай-Күньмин)хурдны төмөр замын Гүйжөү мужийн баруун хэсгийн Яо Гуань Түнь Тэ том гүүрэн дээр туршин аялсан байна.

                       

      Хү Күнь(Шанхай-Күньмин)хурдны төмөр замын Гүйжөү мужийн баруун хэсэг(Гүй Ян-Күнь Мин хот) урьдчилсан төлөвлөснөөр 12 дугаар сарын сүүлчээр нэвтрүүлэн ашиглалтад оруулна. Ингэвэл найман жилийн хугацаанд хэсэглэн бүтээн байгуулж, хэсэг хэсгээр нэвтрүүлсэн Хү Күнь хурдны төмөр зам нь бүх шугамаар ашиглалтад орох болно.  

Зүүнээс Шанхай хотоос хөтөлж, баруун зүгт Күнь Минд хүрэх Хү Күнь хурдны төмөр замын нийт урт нь 2266 км, төлөвлөсөн цагийн хурд нь 350 км болно. Шанхай, Ханжөү, Наньчан, Чан Ша, Гүй Ян, Күнь Мин зэрэг зургаан мужийн төв хотууд, мөн шууд харьяат хотуудаар дамжин өнгөрдөг байна. Энэ нь одоогийн байдлаар Хятад улсын хувьд Зүүн Баруун чиглэлийн хамгийн урт шугамтай,  хамгийн олон муж, хотуудаар дамжин өнгөрдөг хурдны төмөр зам юм. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шинь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл