solongonews
Аялал жуулчлалын орлого 18 тэрбум 780 сая юаньд хүрчээ
2022-04-06 10:55
“Ханшийн баяр”-ын 3 хоногийн амралтаар Хятад улсын дотоодод аялал жуулчлалын орлого 18 тэрбум 780 сая юаньд хүрсэн байна.

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам энэ сарын 05-ны өдөр мэдээлснээр, 2022 оны “Ханшийн баяр”-ын 3 хоногийн амралтаар Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 75 сая 419 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 26.2 хувиар буурсан байна. Дотоодын аялал жуулчлалын орлого 18 тэрбум 780 сая юаньд хүрсэн нь мөн өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар буурсан. Харин Үндэсний соёл, аялал жуулчлалын системд аюулгүй байдлын томоохон осол эндэл гараагүй гэжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл