solongonews
Гол зангилаа бол чанарын асуудал
2014-10-21 17:45
Эдийн засгийн чанарыг дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд бичил эдийн засгийн хөгжилд түшиглэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд хөгжлөө ахиулах, зогсонги байдлаас гарах, эдийн засгийн чанар, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг дараах хэдэн талаас дүгнэж болохоор байна.

“Чанар, шинийг бүтээх, хөгжил” сэдвийн дор хийгдсэн Хятадын анхны чанарын хуралдаанаар Хятадын ТЗ-ийн Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: -Чанар бол улсын ерөнхийлсөн хүчний илрэл бөгөөд Хятадын эдийн засгийг хөгжүүлэх зангилаа асуудал юм. Хятад улсын эдийн засаг дунд дээд өсөлтийн хөгжлийг баталж, энэ зүгт чиглэн хөгжиж, бүх салбарынхан хөгжлийг ахиулах гол цэгээ эдийн засгийн чанарыг сайжруулах асуудалд төвлөрүүлж байна. Анхаарлаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт төвлөрүүлэх хэрэгтэй. Чанар бол амь нас, чанар нь хөгжлийн үр ашиг болон үнэ өртгийг тогтоож байдаг гэсэн ойлголттой болох хэрэгтэй. Эдийн засаг нийгмийг чанарын цаг үе рүү түлхүү ахиулах хэрэгтэй. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд түшиглэж, хөгжил дунд Хятадын эдийн засгийн чанарыг батлах ажлыг эрчимжүүлэн, макро эдийн засгийн бүхий л цогц, мөн бичил бүтээгдэхүүний үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй гэжээ.

Нэг. Эдийн засгийн өндөр хурдацтай хөгжлийг хөөцөлдөхийг төрийн бодлогын зорилт болгож болохгүй. Богино хугацаанд тогтвортойгоор хөгжүүлэх бодлого барих харэгтэй. 7, 8-р сарын эдийн засгийн үзүүлэлтээс үзвэл улсын дотоодын хэрэглээний түвшин дордож, эдийн засгийн хөгжлийн хүч буурай болжээ. Гэтэл бодлого шийдвэрийн зүгээс үзвэл эдийн засгийн өнөөгийн хөгжлийн  цар хүрээ өргөжин хөгжиж байгаа юм. Ерөнхий сайд Ли Кэчян Даос-ын форумын үеэр хэлэхдээ: -Хятад улсын эдийн засгийн өнөөгийн хөгжил нь төлөвлөлтийн дагуу хөгжиж байна. Мөн өөрчлөлт шинэчлэлтийн алхаа урагшилж, Хятадын эдийн засгийн хөгжлийн байдал энэ онд стандартад нийцэж байгаа бөгөөд төрийн бодлогын дагуу хөгжиж байна гэжээ. Ерөнхий сайдын энэхүү яриа нь өнгөрөгч хугацааны нөхцөл байдалтай нийцэж, нэг талаас Хятадын эдийн засгийн хөгжилд хүч нэмэн, нөгөө талаас Хятадын эдийн засаг өөрчлөлт шинэчлэлтээр дамжуулан хөгжинө гэдгийн харуулжээ. Энэ байдлаас үзвэл эдийн засгийн хөгжил, ажлын байраар хангах өнөөгийн байдал төлөвлөлтийн цар хүрээнд зохицуулалт хийж, бага багаар урагшлах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжил их хэмжээгээр буураагүй нөхцөлд зах зээлээ хөгжүүлэх итгэлтэй байвал эдийн засгийн чанарын баталгааг нэмэгдүүлж чадах юм.

Хоёр. Зах зээлийн орчныг сайжруулна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятадын зах зээл төдийлэн сайн хэр хэмжээнд хүрээгүй байсан бөгөөд хувийн өмчит аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байжээ. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн үүрэг нэмэгдэж, хөдөлмөр хүч, орчин тойрны байдал, газар нутгийн суурь мөнгө нэмэгдсээр байна. Олон хүчин зүйлээс шалтгаалж, хувийн аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гомдол тоочин, Хятадад арилжаа худалдаа хийж ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хэцүү болжээ гэсэн байна. Зарим судлаачдын үзэж буйгаар ирээдүйд Хятадын өөрчлөлт шинэчлэлд оруулах шаардлагатай агуулга олон байх бөгөөд зах зээл хамгийн чухал асуудал болж байгаа юм. Зах зээлийн шилдэг орчин байхгүй бол гадаадын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулахгүй. Үүнээс хамаарч аж үйлдвэр байгуулах болон хөрөнгө оруулах боломж багасдаг. Зөвхөн зах зээлийн сайн сайхан орчин болон дүрэм журамтай байх нь аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлж, эдийн засгийн чанарт баталгаа гаргаж чадна.

Гурав. Зах зээлийн хөгжлийг өөрчилж шинэчилнэ. Төрийн бодлогыг чөлөөтэй болгож, зах зээлд тохиолдох саадыг бууруулан, зах зээлийн дангаар давамгайлах зэрэг үйл ажиллагааг шалгаж, зах зээлийн өөрчлөлтийг сайн хийнэ.

Ерөнхийлөн үзвэл эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдалд зохицуулалт хийх нь хамгийн чухал агуулга болж байгаа юм. Үргэлжлэн өөрчлөлт шинэчлэл хийвэл сая сайн үр дүнд хүрэх болно. Эдийн засгийн томоохон орон болсон Хятад улс нь ганц эдийн засгийн хурдац болон нэмэгдлийг хөөцөлдөөд болохгүй, заавал чанараа дээшлүүлэх хэрэгтэй. /Нийтлэлийг Жөү Зышюнь/

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл