solongonews
Хятадын санхүүгийн салбарын “Нэг бүс нэг зам” дахь худалдааны боломж
2017-11-19 21:02
Хятадын санхүүгийн салбарын “Нэг бүс нэг зам” дахь худалдааны боломж

- Нээлттэй бол хөгжиж, хаалттай бол хоцрогдоно. Хятад улс хаалгаа нэмж нээхээс биш, хэзээ ч хаахгүй. “Нэг бүс нэг зам” -ын бүтээн байгуулалтаар төв болгож, оруулж, гаргахыг хослуулан хамтдаа худалдаалж, хамтдаа байгуулан, хамтдаа эдлэх зарчмыг баримтална. Бүтээлч чадавхи бүхий нээлттэй хамтын ажиллагаагаа чангатгаж, далай, хуурай, дотоод, гадаадыг холбон, өрнө, дорно бүх чиглэлд нэвтэрсэн нээлттэй нөхцөл байдлыг бий болгоно гэж ХКН-ын ХIХ их хурлын тайланд дурдсан байдаг. Өнөөдөр Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай гүн уялдаж, улсын дотоод, гадаад дахь эдийн засгийн харилцаа, хүчин зүйлийн солилцоо, зах зээлийн уялдааны түүхэн хөгжил үргэлжилж байна. ХКН-ын ХIХ их хурлын тайлан Хятадын нээлттэй төрийн бодлогын чиглэлийг илүү тодорхой зааж өгсөн юм. Онцлон дурдахад Хятадын санхүүгийн салбар “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад нээлттэй, идэвхтэй үйлчилж, эрч хүч, эрхэм боломжуудыг хангасаар байна. 
Санхүүгийн салбар дахь нээлтээ нэмэгдүүлнэ 
Худалдааны яамны намын хорооноос саяхан ХКН-ын ХIХ их  хурлын тайланг суралцах үеэр ийнхүү дурджээ.
Шинэчлэл, нээлт хийж эхэлснээс хойш Хятад улс нээлттэй төрийн бодлогоор хөгжил, шинэчлэлийг дэмжихийг баримтлан, дэлхийн олон улсын дундах байр сууриа дээшлүүлсээр ирсэн. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт Хятад улсын нээлтээ өргөжүүлэх чухал арга бодлого, эдийн засгийн гадаад бодлогын дээд түвшний төлөвлөгөө болсны хувьд  Ази, Европ, Африкаар гол болгосон бүх улс орнуудад нээлттэй байх болно. Тэр нь “Төрийн бодлого солилцох, төхөөрөмжийг холбох, худалдааг нэвтрүүлэх, хөрөнгө эргэлдүүлэх, иргэдийн сэтгэлийг холбох” зэрэг гол агуулга бүхий ажил хэрэгч хамтын ажиллагааг санаачилж, Хятад улсын дэлхийд чиглүүлсэн худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээг бүрдүүлэхэд туслан нээлттэй төрийн бодлогод шинэ орон зай хангаж, шинэ агуулгыг нэмэрлэн нээлттэй нөхцөл байдлыг шинэ түвшинд гаргасан байна. 
Шинэ орон зай, шинэ агуулга, шинэ түвшин зэрэг нь бүгд ажил хэрэгч хамтын ажиллагааны төсөл болон харилцан ашигтай үр бүтээлтэй салшгүй холбоотой. Нэг талаар “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын эдийн засгийн өсөлтийн орон зай их, харилцан ашиг хүртээх худалдааны боломж олон. Нөгөө талаар эдгээр эдийн засгийн цогцын улс төрийн орчин, дэд бүтэц, хөгжлийн хэмжээ зэрэг талын зөрөө их учраас санхүүгийн салбарт үйл хэргээ тодруулах өргөн боломжийг хангасан гэж судлаачид үзсэн байна. 
Жишээ нь, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр Хятад улсын Бүтээн байгуулалтын банк дөрвөн талын арга бодлогыг гаргасан. 
Нэг. Үйл ажиллагааны цахим сүлжээгээ төгөлдөржүүлж, байгууламжийн цар хүрээгээ өргөжүүлсэн. 2013 оноос хойш тус банк Орос, Индонези, Польш, Казахстан зэрэг улс орнуудад салбар агентлагаа нээж, “Нэг бүс нэг зам” үйлчилгээний цахим сүлжээгээ төгөлдөржүүлсэн байна. 
Хоёр. “Нэг бүс нэг зам”-ын чухал их төслүүдэд зээлээр хангах хэмжээгээ нэмэгдүүлж, зээлийн тусгай нөөцийг бэлтгэн зээл олгох хяналтын явцыг хялбарчилсан байна. 
Гурав. “Нэг бүс нэг зам”-ын шаардлагын дагуу улсын дотоод, гадаадын нөөцийг нэгтгэж, хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, дэлхийн хэмжээнд зээл тавих, хөрөнгө оруулалтын банк, мөнгөний менежмент зэрэг бүтээгдэхүүний инновацийг идэвхтэй хэрэгжүүлсэн байна. 
Дөрөв. Эрсдэлийн удирдамжаа чангатгаж, үйл ажиллагааны чадвараа нэмэгдүүлэн аж ахуйн нэгжүүдийн “гадагшаа гарах”-д ар түшиг болсон байна. 
Энэхүү явцад тухайн банк мөн өөрийгөө хөгжүүлэх илүү их эрч хүчийг хүртсэн аж. 2016 оны эцсийн байдлаар Хятад улсын Бүтээн байгуулалтын банк хилийн гадна нийт 251 салбар байгууллага нээж, цар хүрээгээ дэлхийн хэмжээнд амжилттай тэлж, цагийн бүс дамнасан, бүс нутаг дамнасан, олон төрлийн валют, 24 цагийн зэрэг санхүүгийн үйлчилгээг биелүүлсэн. Тус банкны гадаад дахь худалдааны салбарын ерөнхий хөрөнгө болон цэвэр ашгийн өсөлтийн хэмжээ нь тус тус 16.19 хувь ба 3.24 хувь болон нэмэгдсэн байна. 
Томоохон хэмжээний худалдааны салбарын банкнаас гадна орон нутгийн хэмжээн дэх нээлттэй санхүүгийн бодлого мөн амжилт сайтай байсан. Шанхай хотоор жишээлж хэлэхэд 2017 оны 08 дугаар сарын эцсийн байдлаар “Нэг бүс нэг зам”-ын харьяан дахь нийт 15 улс орнуудаас ирсэн 5 хуулийн эрхт банк, 13 гадаад хөрөнгийн банкны салбар банк, 11 төлөөлөгчийн газар бүртгүүлж, эдгээр банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 212.2 тэрбум юаньд хүрч, Шанхай хотын харьяан дахь бүхий л гадаад хөрөнгийн банкны 14 хувийг эзэлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 49 хувиар нэмэгдсэн байна. 
Энэ дундаас Шанхай хотын алтны бирж нь Дубайн алт, бараа бүтээгдэхүүний бирж болон Унгарын Будапешт хотын үнэт цаасны биржтэй тус тус хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, “Шанхайн Алт”-ны үнээр стандарт болгож хүлээлтийн гэрээ байгуулах эрх олгон, олон улсын санхүүгийн зах зээлд “Шанхайн Алт”-ыг амжилттай гаргасан байна. 
Олон талуудын хүчийг нэгтгэн хамтын ялалтыг дэмжинэ 
- Нэг талаар Хятадын эдийн засгийн хөгжлийг дагаад хөрөнгө, зах зээл, мэргэжил, хүний нөөц зэрэг талаар дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдаж байна. Нөгөө талаар Хятадын эдийн засгийн хэлбэрийн шинэчлэл нь хөгжиж буй бусад улс орнуудтай зохицолдон Хятадын илүү өргөн цар хүрээн дэх нээлттэй хөгжилд суурь тавьж өгсөн. ХКН-ын ХIХ их хурлын тайланд “Нэг бүс нэг зам”-ыг нээлттэй хөгжлийн төв болгосны шалтгаан нь үүнд бий гэж Гадаад эдийн засаг, худалдааны их сургуулийн Олон улсын эдийн засаг, худалдааны салбарын профессор Цүй Фань ярьсан байна. 
“Нэг бүс нэг зам”-ын холбон нэвтрүүлэх үйл хэрэг үргэлжлэн чангарч, бэлгэ тэмдгийн шинжтэй нэгэн цуврал төслүүд хэрэгжин, дэд бүтцийн цахим сүлжээ бүрэлдэх замдаа орж, олон улс орнуудын бараа бүтээгдэхүүн, хүчин зүйл, хүн ардын харилцаа солилцоонд таатай нөхцөл  бүрдүүлж байна. Эдгээр өөрчлөлт, шинэчлэл нь бүгд Хятадын санхүүгийн байгууллагын хувь нэмэртэй холбоотой. 
Жишээ нь, Камбож улс байгалийн нөөц баялаг ихтэй боловч дотоодын эрчим хүчний хангамж харьцангуй бага байдаг. Үүний хариуд Юньнань мужийн Лань Цан Жян Олон улсын эрчим хүчний хувьцаат компани, Камбож улсын Хааны групп, Вьетнамын Үндэсний Цахилгаан Эрчим Хүчний Компани хамтран Камбожийн Сан голын II зэрэглэлийн усан цахилгаан станцыг байгуулсан байна. Тус станц нь одоогоор Камбож улсын хамгийн их хүчин чадалтай усан цахилгаан станц болжээ. Цахилгаан станцыг байгуулж дууссаны дараа Камбож улс, тэрчлэн хөрш зэргэлдээх орнуудад хямд, тогтвортой, цэвэр сэргээгдэх эрчим хүчээр хангах болно. Мөн Камбожийн импортолсон дизель түлшээр цахилгаан гаргаж байгаа нөхцөл байдал болон хөрш зэргэлдээх улс орнуудын цахилгаан импортлох нөхцөл байдлыг хувиргаж, газрын тос, дизель түлш, нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлийн байгаль орчинд учруулж буй бохирдлын хэмжээг багасгах болно. Түүнчлэн энэхүү төсөл Камбож улсын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүч, барилга, зам тээвэр, үйлчилгээний салбарын хөгжлийг ахиулах болно.
Гэхдээ эдгээр томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүд нь мөн хөрөнгө оруулалт, барилга, буцах хугацаа урт зэрэг хүчин зүлээс шалтгаалан тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг.
Хятадын Экспорт Зээлийн Даатгалын Компани энэ байдалд хандуулан төрийн бодлогын шинжтэй санхүүгийн давуу талуудыг идэвхтэй тодруулж, гадаадад хөрөнгө оруулах даатгалын төслийн хувьцааны болон зээлийн эрхээр хөрөнгө орох арга барилыг хэрэгжүүлж, Хятадын талын хөрөнгө оруулагчид болон банкуудад эрсдэлээс зайлсхийхэд нь туслан төслийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулсан байна.
Үүний зэрэгцээ Хятадын зарим санхүүгийн байгууллагууд аж ахуйн нэгжийг даган “Гадаад” зах зээлд гарах санаачлагыг эхлүүлж, гадаад орны Засгийн газар, корпорацийн үйлчлүүлэгчидтэй шууд холбогдон зах зээлийн мэдээлэл, боломжийг авч, дахин аж ахуйн нэгжүүдийг удирдан “Гадаад явах” болсон байна. 
Саяхан Хятадын Үйлдвэр, худалдааны банк Хунань мужийн Барилгын инженерийн групптэй дэлхийн хэмжээн дэх Төслийн зохицуулагч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд заасны дагуу Үйлдвэр, Худалдааны банк нь Хунань мужийн Барилгын инженерийн группын дэлхийн хэмжээн дэх төслийн зохицуулагчаар ажиллаж, тус группыг дэмжин “Нэг бүс нэг зам”-ын зах зээлийг судалж, холбогдох төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах болно. Африк, Зүүн өмнөд Ази, Дунд, Зүүн Европ зэрэг шинээр хөгжиж буй зах зээлд Хятадын Үйлдвэр, Худалдааны банк нь Засгийн газар хоорондын үйлдвэрлэлийн хүч болон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хүрээнд үйлчлэгч гол банк болоод байна. Мөн Үйлдвэр, Худалдааны банк нь Пакистан зэрэг улс орнуудын томоохон банкууд, олон улсын байгууллагуудтай  “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хөтөлбөрийг санаачлан “Нэг бүс нэг зам” дагуух банкуудын хэвийн хамтын ажиллагаа, солилцооны механизмыг байгуулсан бөгөөд санхүүгийн хүч чадлыг тодруулж, бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагш ахиулах зорилгодоо хүрч байна.
2017 оны 06 дугаар сарын эцсийн байдлаар Хятадын Үйлдвэр, Худалдааны банкны гадаад дахь байгууллагын нийт хөрөнгө 340.5 тэрбум ам.долларт хүрч, татварын өмнөх ашиг 1.923 тэрбум ам.долларт хүрсэн байв. Үйлдвэр, Худалдааны банкны гадаад дахь байгууллагыг хэрэв бие даасан банкинд тооцвол тэр нь нийт хөрөнгөөрөө дэлхийн банкны салбаруудын 61 дэх эгнээнд жагсах юм байна. 
Хятад улсыг ШУА-ийн Санхүүгийн судалгааны төвийн судлаач Тан Лиу:
- “Нэг бүс нэг зам”-ын санхүүгийн хамтын ажиллагаа Ази тивээс дэлхийг чиглэж, дэлгэрэнгүй утга дээрээ валютын санхүүгийн хүрээн дэх хамтын ажиллагааг заадаг. “Нэг бүс нэг зам”-ын санхүүгийн хамтын ажиллагаа бол дэлхийг холбон нэвтрүүлэх чухал баталгаа болохоор барахгүй холбогдох улс орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах санхүүгийн тулгуур болно. Санхүүгийн уян хатан, үр дүнтэй хамтын ажиллагааны механизмыг бий болгох нь хөрөнгийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, дүрэм тогтоолын зах зээлд үзүүлэх хязгаарлалтыг зогсоох болно. Мөн хөдөлмөр хүч, хөрөнгө, инновацийг органикаар уялдуулан “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын ерөнхий ашиг тусыг нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ялалтыг биелүүлнэ.
Олон улсын хамтын ажиллагааны тавцанг бүтээнэ
“Хятад улс гадаадад нээлттэй үндсэн төрийн бодлогыг баримтлах, төрийн хаалгаа нээн бүтээн байгуулалт явуулахыг баримтлах, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэргээр дамжин төрийн бодлого, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө, иргэдийн сэтгэлийг холбон нэвтрүүлэхийг зорьж, олон улсын хамтын ажиллагааны шинэ тавцанг нээн, хамтын хөгжлийн шинэ эрч хүчийг бий болгохоор хүчин зүтгэж байна гэж ХКН-ын ХIХ их хурлын тайланд дурдсан байдаг. 
Үндэсний Засаг захиргааны академийн Эдийн засгийн ухааны сургалт, судалгааны хэлтсийн орлогч захирал Дун Шяожүний бодлоор “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь Хятадын хөрөнгө “Гадагшаа урсах” чухал тавцан болох ёстой. Энэ нь нэг талаар холбогдох улс орнуудад их хэмжээний хөрөнгө оруулалтыг хангаж болох бөгөөд нөгөө талаас Хятад улсад харьцангуй их ашиг орлого оруулах болно. Хөрөнгө “Гадагшаа урсах” нь Хятадын шилдэг үйлдвэрлэлийн хүчинг бүрэн тодруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбогдох аж үйлдвэрийг удирдан “Гадагшаа гарч” чадна. 
Онцлон дурдахад Хятад улсын нээлттэй хөгжлийн шинжтэй санхүүгийн байгууллагууд нь худалдааны салбарын санхүүгийн байгууллагуудад “Нэг бүс нэг зам”-ыг идэвхтэй төлөвлөж байхаар барахгүй “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр өвөрмөц үйл хэргийг гүйцэтгэж байна. Жишээ нь, “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсанаас хойш Хятад улсын Үндэсний Хөгжлийн банк “Тавыг нэвтрүүлэх” шаардлагын эргэн тойронд хөтөлбөр зохиох, оюун санааны сангийн хамтын ажиллагаа, зээлээр дэмжих, шууд хөрөнгө оруулах, олон талт санхүүгийн хамтын ажиллагаа, солилцоо, сургалт зохион байгуулах зэрэг арга барилыг ашиглан “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад урт хугацааны, тогтвортой, ирээдүйтэй, эрсдэл багатай санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр хүчин зүтгэж байна. 
ХКН-ын ХIХ их хурлаас хойш Үндэсний Хөгжлийн банк “Нэг бүс нэг зам”-ын дагуу үйл ажиллагаанд 74 тэрбум ам.долларын бизнесийн зээл олгож, дэд бүтцийн холболт, үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа, нөөц, нийгэм, иргэдийн амьжиргаа зэрэг салбарын хөгжлийг онцлон дэмжсэн байна. 
Одоогийн байдлаар тус банк хөгжлийн томоохон хэмжээний санхүүжилт, бөөний болон дунд хугацаагаар хөрөнгө эргэлдүүлэх давуу талаа ашиглаж, Индонез улсын Жакарта, Бандун чиглэлийн хурдны төмөр зам, Беларусийн Славик калийн бордоо, Пакистаны Карот усан цахилгаан станц зэрэг олон чухал төслүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. 2017 оны 09 дүгээр сард Үндэсний Хөгжлийн банк болон Египетийн Арабын олон улсын банк Каир хотноо 260 сая юаний тусгай зээл, Африк дахь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан 40 сая ам.долларын зээлийн гэрээнд 
гарын үсэг зурж, улмаар БНХАУ-ын Үндэсний Хөгжлийн Банкны “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх юаний тусгай зээлийг Египетэд анх удаа тавьсан байна.
Олон улсын эдийн засагт нэгэн сонирхолтой жам ёс оршиж байдаг. Тэр нь юу гэхээр капитал ердөө хөрөнгө хомсдолтой газар руу урсах дургүй байдаг. Энэ нь “Нэг бүс нэг зам” дагуух хөгжил дутмаг боловч нөөц сайтай улс орнууд санхүүгийн дэмжлэг авахад хүндрэл учруулдаг байна. Өмнө нь Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг агентлагуудын гол үүрэг нь энэ асуудлыг шийдэхэд чиглэж байсан боловч амжилтад төдийлөн хүрч чадаагүй юм. Харин Хятад улсын өнөөдрийн нээлттэй санхүүгийн систем нь эдгээр бүс нутгууд болон төслүүдэд санхүүгийн системийн дэмжлэг хүртээж, хөгжлийн өргөн боломжуудыг хангахын зэрэгцээ ХКН-ын ХIХ их хурлын тайланд дурдсанчлан “Харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэхэд ашигтай юм” гэж Цүй Фань хэллээ.
Тэрээр мөн:
- Хятад улсын гадаадад нээлттэй байх үзэл баримтлал, зарчим, байр суурь зэргийг ХКН-ын ХIХ их хурлын тайланд олон удаа онцолсон байна. Энэ нь мөн Хятадын санхүүгийн салбарын нээлтээ гүнзгийрүүлэхэд зүг чигийг зааж өгсөн. Дараагийн алхамд банк, үнэт цаас, даатгал зэрэг салбарын санхүүгийн байгууллага болон хянан удирдах албанууд гадаадад үйл ажиллагаа явуулах хөтөлбөр, төлөвлөгөөгөө сайтар зохиох хэрэгтэй. Санхүүгийн хамтын ажиллагааг “Нэг бүс нэг зам”-ын чухал агуулгаар ойлгож, нээлт хийх алхмаа тогтвортой ахиулахын зэрэгцээ удирдах түвшин, эрсдэлээс хамгаалах чадвараа нэмэгдүүлэн туршлага хуримтлуулж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад эрч хүч нэмж, худалдааны боломж хангах хэрэгтэй гэж үзсэн байна. 

 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ,
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл