
“Хамтын ажиллагаа, нэгдэл, шинэ санаа-Мэдээллийн эринд экологид ээлтэй, ухаалаг тээврийн хэрэгслийг бүтээхүй” сэдэвт тус үзэсгэлэнгийн үеэр хотуудын ухаалаг тээврийн хэрэгсэл, зам тээврийн аюулгүй байдал, ухаалаг авто зам, нийтийн тээврийн хэрэгсэл гэх зэрэг энэ салбарын шинэ технологи, бүтээл, хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулж буй юм.
Энэхүү үзэсгэлэн Хятад төдийгүй Азийн ухаалаг тээврийн хэрэгслийн салбарын хамгийн нөлөө бүхий томоохон арга хэмжээ аж. Үзэсгэлэнг Хятадын ухаалаг тээврийн хэрэгслийн холбоо, Зам тээврийн яамны Шинжлэх ухааны хүрээлэн, Нидерланд улсын RAI олон улсын үзэсгэлэнгийн компани хамтран анх 2007 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулах болсон байна. Үзэсгэлэн нийт 30 мянган ам метр талбайг хамарч байгаа бөгөөд 35 улс болон бүс нутгаас 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Түүнчлэн зохион байгуулагчид үзэсгэлэнг 40 мянга гаруй хүн үзнэ гэж тооцоолжээ.

