VI удаагийн Хятад-Хөххотын Үндэсний цөөнхийн соёл аялал жуулчлал урлагийн наадам болон XVII удаагийн Хятад-Хөххотын Жаожүний соёлын наадам 7 дугаар сарын 8-ны өдрийн 20 цагт Өвөр Монголын Улаан театрт ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. VI удаагийн Хятад-Хөххотын Үндэсний цөөнхийн соёл аялал жуулчлал урлагийн наадмыг Улсын иргэний хороо, Соёлын Яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газар зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэний газар, Соёлын танхим, Аялал жуулчлалын газар болон Хөххотын Засгийн газар хариуцан гүйцэтгэсэн байна. XVII удаагийн Хятад-Хөххотын Жаожүний соёлын наадмыг Хөххотын Намын хороо, хотын Засгийн газар зохион байгуулсан бол Хөххотын Соёл сонин хэвлэлийн радио телевизийн товчоо зэрэг хариуцан гүйцэтгэсэн байна. Энэхүү хоёр наадмын үеэр 25 төрлийн үйл ажиллагааг төсөвлөсөн байна.
Үүнд, үндэсний цөөнхийн соёл аялал жуулчлалын наадам 8 төрөл, Жаожүнь соёлын наадам 17 төрлийн урлагын тоглолт, бүжгэн жүжгийн тоглолт, соёлын экспо, судалгааны хурал, уран зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно. Нээлтийн ёслолын дараа Хятадын Дуу бүжгийн хүрээлэн болон Хөххотын Үндэстний урлагийн группийн 140 гаруй уран бүтээлчид томоохон хэмжээний үндэстний бүжгэн жүжиг “Жаожүнь”-ийг тоглож, үзэгч олонд бэлэг барилаа.
