
Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, 24-р өвлийн олимпийн удирдан зохион байгуулах комиссын дарга Жан Гаоли, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, 24-р өвлийн олимпийн удирдан зохион байгуулах комиссын дэд дарга Лю Яньдүн нар ёслолын арга хэмжээнд оролцож, өвлийн 24-р олимпийн удирдан зохион байгуулах комиссын дэд дарга, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн өвлийн олимпийн хорооны дарга Цай Чи нар ёслолын арга хэмжээнд оролцож, үг хэлжээ.
Өвлийн олимп, пара олимпийн сүлд бол тус наадмын хамгийн тод лого болох юм. Бээжингийн Өвлийн олимпийн хороо 2016 оны 7-р сарын 31-нээс эхлэн зураг төслийг элсэж, олон улсаас нийт 4506 бүтээл хүлээн авсан юм. Гадаад дотоодын мэргэжилтнүүд, нийгмийн холбогдох давхаргын сонголтоор Хятадын Төвийн дүрслэх урлагийн сургуулийн дэд профессор Линь Чүний дэвшүүлсэн "Өвлийн мөрөөдөл", "Нислэг" хэмээх хоёр бүтээлийг 2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлд болгожээ.

