solongonews
Чай Вэньрүй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав
2021-05-21 09:44
Чай Вэньрүй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй 05-р сарын 20-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, Хятад, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Чай Вэньрүй талуудын цар тахлын эсрэг хамтын ажиллагааны тогтоосон хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээн ажиллуулах, боомтоор нэвтрэх, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэх мэт салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

- Хятадын тал Монголын талыг цар тахалтай тэмцэхийг дэмжиж олонтаа буцалтгүй тусламж үзүүлсэнд Монголын тал талархалтай байна. Мөн цаашид Хятад улс лугаа худалдаа болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлж, хоёр орны хоорондох бараа бүтээгдэхүүний худалдааны урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах болно гэж Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл