solongonews
Өдөрт 8 цаг ажиллах нь хамгийн тохиромжтой цаг мөн үү?
2016-07-15 11:19
Бүхий л компаниуд ажилчдынхаа бүтээмж, үр дүнг хэрхэн дээшлүүлэх талаарх арга замыг тасралтгүй эрж хайж байдаг бөгөөд ажлын гүйцэтгэлийг хурдасгаж, сайжруулах хамгийн тохиромжтой аргыг олохыг чармайсаар байдаг. Тэгвэл яагаад ихэнх компаниуд өдөрт 8 цаг гэсэн зарчмыг баримталдаг юм бол?

Үүнд тохирох хариултыг Buffer-ыг үндэслэгч Leo Widrich тайлбарлахыг оролдсон байна. Тэгвэл ажлын 8 цаг яагаад буруу болох мөн урт цагаар ажиллахгүйгээр хэрхэн илүү бүтээмжтэй байх талаар Buffer компанид баримталдаг хэдэн зөвлөгөөг хүргэе. Хамгийн түрүүнд тэдний баримталсан нэг дүрэм бол хамгийн шилдэг хүмүүсийг ажилд авахын тулд 8-цаг гэсэн дүрмийг халахаас эхэлсэн байна. Яагаад гэж үү? Энэ нь хүмүүсийн бүтээмжтэй байдлын яг эсэргээр ажилладаг учраас.

Албан ёсны статистикаас харахад Америкт хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дунджаар өдөрт 8.8 цаг ажилладаг байна. Хүүхэдтэй, ажил эрхэлдэг 25-54 насны хүмүүсийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар харуулбал:

 

Гэхдээ хүмүүсийн өдөрт хэдэн цаг ажилладгийг мэдлээ гээд энэ нь хүмүүс хэр бүтээмжтэй байдгийг мэдэж болно гэсэн үг биш юм. Түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн хүмүүсийн зарим нь долоо хоногт 4-хөн цаг ажилладаг нэгэн байхад хоногт 16 цагаас ч илүү ажилладаг хүмүүс байсан байдаг.

Яагаад компаниуд өдөрт 8 цаг ажиллахыг чухалчилдаг вэ? Энэ нь нэг талаар аж үйлдвэрийн эрин үе эхэлсэнтэй холбоотой бөгөөд 18-р зууны үед компаниуд 24/7 цагийн хуваарьтайгаар тоног төхөөрөмжийнхөө ашиглалтыг тасралтгүй нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд үүнээс үүдэн өдөрт 10-аас 16 цаг ажиллах нь бараг л хэвийн үзэгдэл болоод байв. Мэдээж энэ аймшигтай урт ажлын цагийг халах нэгэн зоригтон гарч ирсэн нь Робер Өуэн гэдэг эрхэм байсан бөгөөд тэрбээр "8 цаг ажиллаж, 8 цаг амарч, 8 цаг унтах" гэсэн уриа бүхий кампанит ажлыг эхлүүлсэн байна. Энэ уриаг бодит амьдрал дээр хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан хүн бол Хенри Форд байсан бөгөөд 1914 онд өөрийн Форд Мотор компанийг байгуулж, ажлын цагийг 8 цаг байхаар тогтоож, ажилтнуудын цалинг тухайн үеийн цалингийн хэмжээнээс 2 дахин их байхаар тогтоосон нь тухайн үед бүхий л үйлдвэрүүдэд маш том цочроог өгч чадсан байна. Энэ нь ч бусад компаниудад нөлөөлж ажлын стандарт цагийг 8 цаг болгож эхэлсэн байна.

Үүнээс дүгнэхэд: Ажлын 8 цаг гэсэн ойлголтыг ямар нэг шинжлэх ухааны үндэстэй гаргаж тогтоогоогүй нь харагдаж байна. Энэ бол өнгөрсөн зуунд л тогтсон хэв маяг бөгөөд өнөөгийн энэ эдийн засгийн орчинд тийм ч их тохиромжтой байх хувилбар биш юм. "Цагийг биш эрч хүчээ удирд" нэртэй номын зохиолч Тони Шварцын номонд орчинд үед өөрийнхөө хэр их зүйлийг хийж чадахад төвлөрөх ёстой бөгөөд цаганд баригдаж түүнд хуваарилагдан ажиллах нь хоцрогдсон тухай өгүүлсэн байдаг. Түүний зөвлөснөөр бид өдөр тутам дөрвөн төрлийн эрч хүчийг удирдаж байх ёстой аж:

- Бие мах бодийн эрчим хүч: Та хэр эрүүл байна?

- Сэтгэл зүйн эрчим хүч: Та хэр аз жаргалтай байна?

- Оюун ухааны эрчим хүч: Та ямар нэг зүйлд хэр сайн төвлөрч байна?

- Оюун санааны эрчим хүч: Та яагаад үүнийг хийж байгаа вэ? Таны зорилго юу вэ?

Ерөнхийдөө хүмүүс тухайн өгөдсөн ажилд дээд тал нь 90-120 минут л төвлөрч чаддаг бөгөөд дараагийнхаа ажил руу орох эсвэл тухайн ажлаа үргэлжүүлэн хийхийн тулд 20-30 минут амарч байх ёстой байдаг ажээ.Машин нэг хэмээр жигд ажиллладаг бол хүний ажиллах зарчим мөчлөгийн шинжтэй байдаг..

 

Тиймээс та "Өдрийн 8 цагт юу хийж амжуулж чадах вэ?" гэж бодохын оронд "90 минутын турш би юу хийж чадах вэ?" өөрөө асууж үзээрэй. Та бүхэнд жишээ болгон дараах зургийг харуулж байна:

 

A зурганд бидний тархи зөвхөн нэг зүйлд анхааран ажиллах үед ямар байдгийг дүрслэн үзүүлсэн бөгөөд цэнхэр өнгөөр анхаарал сарниулах хүчин зүйлсийг, шар өнөгөр хамгийн чухал гэсэн ажлыг илэрхийлэн харуулсан байна. Харин B зурганд нэг доор олон ажлыг хийх үед тархи хэрхэн ажилладгийг харуулсан бөгөөд хүрэхийг зорьсон үр дүндээ тийм ч сайн хүрч чадаагүйг харуулсан байна.

Энэ бүхэн дээр үндэслэн та бүхэнд өнөөдрөөс эхлэн нэг ажлыг зэрэг амжуулах гэж хичээлгүй, ажлаа 90 минутаар хуваан, аль болох богино хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байхыг зөвлөж байна.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : www.weforum.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл