
Хятадын соёл, аялал жуулчлалын яамны албаны хүн: Иргэдийн харилцааг сайжруулах нь "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хүмүүнлэгийн харилцааны суурь, соёл иргэншлийн харилцааг урагшлуулах, холбогдох орон, бүс нутагтай соёлын харилцаагаа хөгжүүлэх нь иргэд хоорондын харилцааг сайжруулах чухал арга зам юм. Торгоны замын олон улсын номын сангийн холбоо байгуулагдаж буй нь "Бүс ба зам" санаачилгын соёлын хүрээн дэх шинэ амжилт бөгөөд олон орны тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын хөгжлийг биелүүлэх чухал арга хэлбэр юм гэжээ.
Хятадын Үндэсний номын сангийн захирал, Хятадын номын сангийн нийгэмлэгийн дарга Хан Юнжинь: Торгоны замын олон улсын номын сангийн холбоо "Торгоны зам"-ын үзэл санааны өвийг уламжлан хөгжүүлэх зорилготой. Хятадын Үндэсний номын сан салбарынхаа хөгжилд идэвхтэй эрэл хайгуул хийсэн туршлагаа холбооныхоо гишүүдтэй хуваалцахад бэлэн байгаа бөгөөд холбооны номын сантай харилцан суралцах, хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтдаа урагшлахыг хүсэж байна гэжээ.
