Хятадын Саньяа хотын Үжыдао аралд болох Азийн элсэн тангийн спортын VI наадмын тусгай зөвшөөрөлтэй бизнесмений гарын үсэг зурах ёслол энэ сарын 12-нд болов. Энэ нь Азийн элсэн тангийн спортын VI наадмын бэлтгэл ажил бүх талаар хурдтай явагдах болсныг харуулж байгаа юм. Энэхүү спортын наадам эхлэхэд 200 хоногийн хугацаа үлдээд байна.
Цар тахлаас болоод дэлхийн томоохон спортын арга хэмжээнүүд цуцлагдсан буюу хойшилсон юм. Хятадад тархсан тахлын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан Азийн элсэн тангийн спортын наадам нь 2020 онд Хятад улсад зохион байгуулагдах цорын ганц тив хоорондын ерөнхий чанартай спортын арга хэмжээ гэдэг утгаараа энэ оны сүүлчээр Хайнань мужийн Саньяа хотод зохион байгуулагдах юм.
"COVID-19"-ийн гэнэтийн дэгдэлт нь бэлтгэл ажлыг улам бүр хурцадмал болгосон юм. Одоогийн байдлаар Азийн элсэн тангийн спортын наадмын бэлтгэл ажил хурдтай хийгдэж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулах, нээлтийн болон хаалтын ёслолын талаарх баг хамт олонг тогтоох, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, сайн дурын ажилтнуудыг бүртгэх зэрэг ажлууд эмх цэгцтэй явагдаж байна.
Азийн элсэн тангийн спортын наадам товлосон хугацаандаа зохион байгуулагдах болсон нь тахлын нөлөөнд өртсөн Саньяа хот, Хайнань муж зэрэг газруудын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх итгэлийг нэмэгдүүлэв. Аялал жуулчлалын олон мэргэжилтнүүд Саньяа хотын аялал жуулчлалын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар асар их давуу талтай байгааг тодруулсан ба шинжлэх ухааны үүднээс төлөвлөгөө боловсруулж, өндөр чанартай аялал жуулчлалын хөгжлийн замыг идэвхтэй эрэлхийлж байна.
