solongonews
Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт хийх санал дэвшүүлэв
2016-03-08 21:00
Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт хийх санал дэвшүүлэв.

XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр Хятадын сангийн сайд Лөү Живэй сурвалжлагчийн асуусан хувь хүний орлогын албан татварын төлөвлөлт хийх тухай асуултад ийнхүү хариулт өгчээ.

Энд ярьж байгаа хувь хүний орлогын албан татварын стандарт гэдэг нь даруй цалингаас хасах төлбөрийн стандартыг зааж байна. Хятад улс бусад олонх улстай адилгүй, төрөл хувааж хураахыг хэрэгжүүлдэг. Хувь хүний орлогын албан татварын стандартыг дээшлүүлэх нь эрх тэгш биш. Хэрвээ нэг хүний цалин нь 5000 юань болоход хүрвэл нэлээд боломжийн амьдралын түвшинтэй байж болно. Гэвч хүүхэд өсгөх, настнаа асрахад амьдралын нөхцөл нь тааруу болно. Иймээс нэгдсэн байдлаар хасах стандарт тогтоох нь эрх тэгш биш юм.

III чуулганы үеэр ерөнхийлөх болон төрөлжүүлэхийг уялдуулсан хувь хүний орлогын албан татварын дүрмийг бий болгохыг дурдаж, өнгөрсөн онд Сангийн яам болон Улсын гаалийн ерөнхий товчоо зэрэг холбогдох байгууллагууд хамтран хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөд холбогдох чухал асуудлуудыг судалж, өөрчлөлтийн төсвийг гаргажээ.

Одоо бид гаргасан төсвөө Төрийн зөвлөлд дэвшүүлсэн. БХАТИХ-ын хууль тогтоох төлөвлөлт болон Төрийн зөвлөлийн шаардлагаар энэ онд ерөнхийлөх болон төрөлжүүлэхийг уялдуулсан хувь хүний орлогын албан татварын хуулийн төслийг БХАТИХ-д дэвшүүлж зөвлүүлнэ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл