
Цаасан хайчилбар хайчилж, улаан дэнлүү өлгөх нь Хятадын уламжлалт зан заншил юм. Бар жилийн сар шинийн баяр ойртож байгаа энэ үед Хэбэй мужийн Шинтай хотын Рэньзэ дүүргийн Лүөжуан суурингийн Даэр тосгоныхон дэнлүүний захиалга аван дэнлүүний томоохон цехүүд үйлдвэрлэлээ эрчимжүүлж, бүх бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна.
Сүүлийн жилүүдэд Хэбэй мужийн Шинтай хотын Рэньзэ дүүргийн Лүөжуан суурингийн Даэр тосгон нь орон нутгийн онцлогт тохируулан дэнлүүний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, "компани + цех + нэгдсэн борлуулалт"-ын хөгжлийн үйл ажиллагааны загварыг бий болгож, стандартчилсан үйлдвэрлэл, брэнд менежментийн хөгжлийн замд аажмаар орсон байна. Өдгөө тус нутаг нь хол ойрын хүмүүстээ сайн танигдсан дэнлүүний үйлдвэрлэлийн бааз болон хөгжиж, одоо тус тосгонд 60 гаруй том хэмжээний дэнлүү үйлдвэрлэх цех ажиллаж, жилийн 60 гаруй сая юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийг Бээжин, Шаньси, Жянши, Хубэй, Хунань зэрэг газарт борлуулж, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг үр дүнтэй шийдэж, орлогоо нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлсэн байна.

Цагаан сар бол Хятадын хувьд хамгийн чухал баяр болдог. Хятадын ард түмэн цагаан сарын баяраар гэр орон гудамж талбайгаа улаан өнгийн цаасан хайчилбараар чимдэг уламжлалтай. Эдгээр хайчилбар нь голчлон хятад ханзаар бичсэн “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” гэх зэрэг бэлгэтэй үгс байдаг юм. Тэгвэл эдгээр цаасан хайчилбар дотроос буян хэмээх ханз үсгийг буруу харуулан бичиж өлгөх уламжлал түгээмэл байдаг юм. “Буян” хэмээх утгатай “Фу” үсгийг доош нь харуулж наадаг заншил нь Чин гүрний үеэс уламжилж ирсэн түүхтэй гэнэ. “Дао” гэх дуудлагатай энэ үг нь “Хүрэх”, “Тонгорох” хоёр утгыг илтгэсэн. Айл өрх, банк, зоогийн газар, дэлгүүр цонх хаалган дээрээ улаан цаасан дээр хээлж, бичсэн “Фү” үсгийг доош нь харуулж наадаг уламжлалтай. Энэхүү “Фү” үсэг буюу буян хишиг тухайн газарт саатаж буй хэмээн юм байна. Буян хэмээх үгийг буруу харуулан өлгөдөгтэй адил цагаан сарын өдрүүдэд загасны дүрс бүхий хайчилбарыг их хэмжээгээр хаалга цонхон дээрээ наадаг зан заншилтай. Загас хэмээх үгний хятад дуудлага нь юй гэж дуудагддаг. Энэхүү дуудлага нь Хятад хэлний үйлдэх гэсэн үгтэй адил сонсогдоно Тиймээс хятадын ард түмэн жилийн эцэст ам будаа элбэг дэлбэг эх бодис баялаг байхыг билэгдэж загасан хайчилбарыг өлгөж, наадаг заншилтай юм.
