solongonews
Хятадын Цагаан сараар 2.9 тэрбум хүн улс дотроо зорчино
2016-02-03 15:10
Хятадын Цагаан сараар 2.9 тэрбум хүн улс дотроо зорчино.

БНХАУ-д энэ жилийн Цагаан сараар буюу нэгдүгээр сарын 24-нөөс гуравдугаар сарын 3 хүртэлх 40 шахам хоногийн хугацаанд давхардсан тоогоор нийтдээ 2.91 тэрбум хүн улс дотроо зорчино гэсэн тооцоо гарчээ. Энэ нь өнгөрсөн жил 2.81 тэрбум зорчигчийн хөдөлгөөн бүртгэгдсэнтэй харьцуулбал 3.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэхдээ цаг агаарын таагүй нөхцөл байдал хот хоорондын замын хөдөлгөөнд саад учруулж байна. Энэ сарын 1-нд Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотод хүчтэй цасан шуурга орсны улмаас хот хоорондын галт тэрэг, автобусны хөдөлгөөнийг түр хугацаагаар цуцалжээ.

Үүний улмаас Гуанжоу хотын галт тэрэгний буудалд 100 мянга гаруй хүн цуглараад байна. Хятадын Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан хүмүүс төрөл төрөгсөд, гэр бүлдээ очихоор ийнхүү хэдэн өдөр дараалан галт тэрэг, автобусаа хүлээж байгаа юм.

Хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед хүмүүсийг аюулгүй байдлыг хамгаалах, дэг журам сахиулахаар 2500 гаруй цагдаа дайчлагджээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл