solongonews
Хоёр хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2018-07-10 10:13
Хоёр хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

БНХАУ Жиүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2C зөөгч пуужингаар "Нэг пуужингаар хоёр хиймэл дагуул хөөргөх" хэлбэрээр “Пакистаны зайнаас тандан судлах хиймэл дагуул-1” ба “Шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуул” хоёрыг 07-р сарын 09-нд сансарт хөөргөж, тус хоёр хиймэл дагуул тойрог замдаа орсон байна.

Пакистаны мэдээ холбооны хиймэл дагуул 1R-ын дараа, Хятад, Пакистан хоёр улс ийнхүү сансар судлалын салбарт дахин хамтарч ажиллалаа.  “Пакистаны зайнаас тандан судлах хиймэл дагуул-1” бол Хятадын Орон зайн технологийн судалгааны хүрээлэнгийн сансар судлалын Дүн Фанхун компаниас Пакистан улсад зохион бүтээж өгсөн оптикзүйн зайнаас тандан судлах хиймэл дагуул юм. Түүнийг Пакистаны ашигт малтмалын судалгаа, хүрээлэн буй орчны хамгаалалт, гамшгийн хяналт хэмжилт, удирдлага, тариалангийн ургацын үнэлгээ, хот төлөвлөлт зэрэг салбарт голлон ашиглаж, Пакистан улс ардын аж ахуйгаа хөгжүүлэн, ардын амьжиргааг сайжруулж, нийгмийн дэвшлийг ахиулах зэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэх төдийгүй Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад орон зайн тандалт мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм. Шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуул "ПакТЕС-1А"-г Пакистан улс бие дааж зохион бүтээсэн байна. Үүнийг хиймэл дагуулын технологийн туршилтын ажил өрнүүлэхэд голлон ашиглах болно.  Энэ бол Чанжэн загварын зөөгч пуужингийн 279 дэх нислэг юм.  

 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл