Өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлэн, нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөтгөж, боловсрол, технологийн шинэчлэлийн давуу талаа илүү сайн ашиглаж, дотоодын зах зээлийн нөөц бололцоог бүрэн ашиглахын хэрээр Хятад улс эдийн засгийн хөгжилд бат итгэлтэй байх болно
2023 онд Хятадын ДНБ өмнөх оныхоос 5.2 хувиар өсөж, энэ өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн тооцоолсон 3 хувиас давж, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд тэргүүлж байна. 2024 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн байдал сайжирсан хэвээр байгаа мөртөө олон улсын олон байгууллага сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлсэн байна.
2023 онд Хятадын 20 гаруй хотын ДНБ нэг их наяд юаниас давж, Европын зарим орны ДНБ-тэй тэнцэнэ. Хятадын олон хот 2024 онд 5 хувиас дээш өсөлттэй байх зорилт тавьсан нь эдийн засгийн хөгжилд асар их боломж байгааг харуулж байна. Одоогийн байдлаар Хятадын олон хотууд өөрсдийн давуу талаа ашиглаж, эдийн засгийн хөгжлийн эрч хүчээ нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байна. Жишээлбэл: Жэжян мужийн Нинбо хот нь дэлхийн жишигт нийцсэн далайн боомттой мөртөө Хятадын "Ухаалаг үйлдвэрлэлийн хот" бий болгохын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна. Жянсү мужийн Чанжөү хот "Шинэ эрчим хүчний хот"-ыг бий болгож, 2025 онд эрчим хүчний шинэ талбайн гарцын өртөг нэг их наяд юанийг давахыг хичээх болно. Эдгээр нь бүгд Хятадын эдийн засгийн хөгжлийн эрч хүч, өсөлтийн чадавхийг харуулж байна.
2024 онд дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, жигд бус байх төлөвтэй байна. Бүх талууд ерөнхийдөө Хятад улс өөрийн хөгжлийн чадавхийг цаашид нээж, бусад улс орон, бүс нутгуудад илүү их хөгжлийн боломж олгохыг ерөнхийд нь хүлээж байна. Энэ оны 01-р сард болсон "Дэлхийн эдийн засгийн форум 2024"-ийн жилийн хурал дээр олон мэргэжилтэн, эрдэмтэн, бизнес эрхлэгчид 2024 оны Хятадын макро эдийн засгийн чиг хандлагын талаар нааштай дүгнэлт хийсэн.
Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Болгер Бренде хэлэхдээ "Асар их зах зээлийн багтаамжтай Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр хэвээр байх болно. Олон жилийн турш би Хятадад шинэчлэл, нээлттэй байдлын үр дүнд бий болсон хөгжлийн гайхамшгийг нүдээр харсан. Өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлэн, нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөтгөж, боловсрол, технологийн шинэчлэлийн давуу талаа илүү сайн ашиглаж, дотоодын зах зээлийн нөөц бололцоог бүрэн ашиглахын хэрээр Хятад улс эдийн засгийн хөгжилд бат итгэлтэй байх болно.
Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгүүр болж байна. Бүх талууд Хятад улстай нягт худалдааны харилцаа тогтоож, ерөнхийдөө Хятадын бараа үйлчилгээний үр шимийг хүртэж байгаа нь олон улсын худалдааны хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болох юм. Хятад улсын шинжлэх ухаан, технологийн инновацид оруулсан хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулж байна.
Хятад улс олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байна. Хятадын эдийн засаг үргэлжлэн хөгжиж, дэлхийн эл улсын компаниудад боломж бүрдүүлсээр байна. Бүх талууд Хятадын аж ахуйн нэгжүүдтэй урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоохыг тэсэн ядан хүлээж байгаа мөртөө Хятадын тал бизнесийн орчныг оновчтой болгохын тулд ил тод байдлыг сайжруулах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Урт хугацаанд Хятадын дундаж орлоготой бүлэг тасралтгүй тэлэх нь бусад орны бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийг өргөнөөр хангах болно. Эдийн засгийн даяаршлын эрин үед Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь эл улс орнуудын харилцаа холбоог бэхжүүлэхэд илүү их боломжийг бүрдүүлж, дэлхийн хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж байна.
Европын холбоо, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа олон салбарт сайн хөгжиж, харилцан ашигтай үр дүнд хүрэх эерэг хандлагатай байна. Европын тал Хятадын өргөн хэрэглээний зах зээлээс ашиг хүртэж, Хятадын хөрөнгө оруулалт Европын орнуудын эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийн өсөлтийг ахиулсан юм. Хятад улс Европын талтай техникийн хамтын ажиллагаа, менежментийн туршлага солилцох нь мөн үр шимийг хүртэж байна. Европ болон Хятад улс хамтын ажиллагаагаа дэмжин, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой.
Хятад улсын хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн үзэл баримтлал нь Европын хөгжлийн зорилттой маш нийцэж байгаа бөгөөд хоёр тал ногоон хөгжлийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадна. Урт хугацааны үзэл баримтлалаар, Европ, Хятад хоёр орон янз бүрийн салбарт яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь нийтлэг сорилтыг даван туулах, Европ, Хятадын тэнцвэртэй, тогтвортой, харилцан ашигтай харилцааг хадгалахад чухал ач холбогдолтой юм".
