Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэмээх статусаа 2018 оны дүнд хадгалж үлдлээ гэж Хятадын Статистикийн газрын дарга Нин Жизэ мэдэгдсэн байна.
“2018 онд Хятадын ДНБ-ий нийт хэмжээ 90 их наяд юань давсан нь 2017 оныхоос найман их наяд орчим юаниар өссөн үзүүлэлт юм. Хэрэв дундаж ханшаар тооцвол Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 13.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаарт орлоо” гэж Нин Зижэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Статистикийн мэдээллээс үзвэл 2018 онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд 6.6 хувь байсан нь 1990 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон боловч тус улсын эрх баригчдын 6.5 орчим хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсантай ойролцоо үзүүлэлт аж. Түүнчлэн ДНБ-ий өсөлтийн хурд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 6.4 хувьд хүрч удааширч байв.
