solongonews
16 вакцинд клиникийн туршилт хийх зөвшөөрөл олгоод байна
2021-02-25 12:23
Үндэсний Эмийн Хяналтын Газар: 16 вакцинд клиникийн туршилт хийх зөвшөөрөл олгоод байна.

БНХАУ-ын Үндэсний Эмийн хяналтын газрын мэдээлснээр,  таван төрлийн арга, техникээр бүтээсэн 16 вакцинд яаралтай байдлаар клиникийн туршилт хийх зөвшөөрөл олгоод байна.

Эдгээрээс 6 вакцин нь клиникийн 3 дугаар шатны туршилтыг эхлүүлээд байгаа юм.

Түүнээс гадна Хятад улсад хоёр төрлийн вакциныг яаралтайгаар зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олгоод байгаа ба эдгээр нь Sinopharma /2020.12.30-нд зөвшөөрөл  авсан/, Sinovac /2021.02.05-нд зөвшөөрөл авсан/ гэх вакцинууд юм.

Хятад улсын хууль, журмын дагуу нийтийн эрүүл мэндийн томоохон хэмжээний асуудал тулгарсан үед Үндэсний Эмийн хяналтын байгууллагаас вакциныг яаралтай байдлаар хэрэглэх зөвшөөрлийг болзол, нөхцөлтэйгөөр олгож болно.

Үүний зэрэгцээ вакцин хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүд 3 дугаар шатны клиникийн туршилтыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, зах зээлд нэвтэрсний дараах судалгааг хийх ёстой байдаг байна.

Sinovac, Sinopharma компаниудын бүтээсэн вакцин нь вирусийг амьгүйжүүлэх /идэвхгүйжүүлэх/ аргаар гарган авсан вакцинууд юм.         

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл