solongonews
Монгол яс барих мэргэжил
2014-09-27 15:45
Яс барих ба илж массажлах эмчилгээний тухай монголчууд олон зуун жилийн хатуу бэрх амьдралын явцдаа нэлээд боловсронгуй эмчилгээний мэргэжлийн талаар гүнзгий мэдлэгтэй болсон байна.

    Яс барих ба илж массажлах эмчилгээний тухай монголчууд олон зуун жилийн хатуу бэрх амьдралын явцдаа нэлээд боловсронгуй эмчилгээний мэргэжлийн талаар гүнзгий мэдлэгтэй болсон байна. Цаг үе хөгжихийн хамт Монгол эмнэлгийн яс барих мэргэжил нь ч онол болон практикийн талаар шинэлэг зүйлтэй болжээ. Монгол эмнэлгийн яс барих эмчилгээнд голцуу атгах, базлах, татах, шувтрах зэрэг арга байдаг бөгөөд булчин зангирхаас сэргийлэхийн тулд илж массажлах аргыг ч хамтад нь хэрэглэдэг юм. Яс барихад хэрэглэдэг багаж хэрэгсэл нь тун энгийн байдаг. Жирийн байдалд ерөөсөө л хөвөн болон модон чиг байвал болчихно. Шар усыг хатаах, хавдар хариулах, халууныг дарахад могойн өндгөн чулуугаар жин тавих, хүрэл толиор арчих, мөнгөн аягатай архиар шавших зэрэг аргыг хэрэгдэг.

    Яс барихад домнох засал нь ч гайхамшигтай үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл:  Хөдөө гадаа бэртэж доргисон хүнийг эмчлэхдээ түргэн сугсарч эмчилдэг, тархи доргисон бол мөн доргиулж байж эмчилдэг. Илж массажлах эмчилгээний төрөл зүйл олон байдаг бөгөөд Монгол эмнэлэгт бүүр дээр үеэс хэрэглэсээр ирсэн эмчилгээний арга юм. Илж массажлахад ихэнхдээ архи үлээх, шар тос, доргоны тос түрхэх, наранд ээх, шууд атгах, базлах, хөнгөн алгадах, илэх зэрэг аргаар олон зүйлийн өвчнийг эмчлэн анагаадаг байв. Илж массажлах эмчилгээ нь судасны цэг дээр нь төөнүүр тавих зэрэг хөнгөн аргаар халааж бадайруулдаг байна. Иймээс хүмүүс илж массажлах эмчилгээг өргөнөөр хэрэглэж, байгальд хоргүй, биед халгүй эмчилгээ гэж үзээд биеэ чийрэгжүүлэх, дархлаа нэмэгдүүлэхэд хэрэглэж байна. Энэ бол сурч эзэмшихэд хялбар, илүү зардал шаарддаггүй гэрийн нөхцөлд ч хэрэглэж болдог боловч зарим хүмүүсд зохих эмчилгээний арга шаардлагатай байдаг.

    Яс барих ба илж массажлах нь нягт уялдаа холбоотой юм. Яс бэртсэн болон үе мөчний гэмтлийг барьсны дараа заавал тогтсон хугацаатайгаар зохих судасны цэгийг олж эмчлэх хэрэгтэй гэж монгол анагаах ухааны олон ном сударт тэмдэглэсэн байдаг. Практик ажиллагаа ч үүний зөв болохыг гэрчилж байна. Монгол эмнэлгийн уламжлалт яс барих ба илж массажлах эмчилгээ нь амархан засал авч, түргэн эдгэдэг, сөрөг нөлөө багатай болохоор хүмүүсийн анхаарал сонирхлыг их татаж, Монгол эмнэлгийн сурч судлах тусгай төрөл зүйл болсон байна. Орон нутгийн эм эмнэлгийг анхааралдаа авч, байгаль орчин болон нутаг усандаа зохицсон нутгийн жоруудыг сэргээн хэрэглэхийн зэрэгцээ монгол үндэстнийхээ язгуур соёл болох нутгийн эмчилгээний өвөрмөц арга барилаа өвлөн уламжилж, хөдөө нутагтаа нуугдаж байгаа жирийн мөртөө онц үүрэг гүйцэтгэдэг эм эмнэлгийн шилдэг мэргэжлийг шинжлэх ухаанчаар өвлөн авч даяаржуулах чиглэлээр дэлгэрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл