БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 03-ны өдөр Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь баярын цахилгаан илгээжээ.
Ли Кэчян баярын цахилгаандаа:
Хятад, Монгол бол харилцан туслалцсан чухал хөрш юм, одоогоор Хятад, Монголын иж бүхэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой урагш хөгжиж байна. Шинэ коронавирусний халдвар гарснаас хойш хоёр орон бие биенээ харилцан туслалцаж, халдварын эсрэг идэвхтэй тэмцэн, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлсээр ирлээ. Хятад, Монголын харилцааг Хятадын Засгийн газар дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй шинэ түвшинд хүргэж, хоёр орон, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхийн тулд Монголын талтай хамтдаа хичээн зүтгэхэд Хятад улс бэлэн байна хэмээн тэмдэглэжээ.
