solongonews
Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн музей нээгдэв
2017-06-11 21:29
Хятад улсын Соёл, байгалийн өвийн анхны өдөрлөг болох гэж буй энэ үед Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн музей буюу Өвөр Монголын Хорингэр шяний Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн музей энэ сарын 10-нд ашиглалтад орлоо. Тус музейд Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн материал, соёлын өв дурсгалуудыг дэлгэжээ.

Тус музейг 2015 оны 6 дугаар сард байгуулжээ. Өвөр Монголын ард түмний дундах соёлын өв цуглуулан хадгалагч Гэрэлт гол өв дурсгалуудыг нийлүүлж, Хөххотын Шэнлэ соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийн хөгжлийн ХХК хөрөнгө оруулан барьж босгожээ. Музей 1700 гаруй квадрат метр талбайтай бол гол төлөв Монгол сурвалж бичгийн архив, эртний ном сурвалжууд, уран зургийн бүтээл, тамга зэрэг 360 гаруй ширхэг өв тавигдаж, үзэгчдэд баялаг агуулгатай Монгол үсэг бичиг, сурвалж бичгийн материал, соёлын өвийг танилцуулахын зэрэгцээ Монгол соёлын хөгжил, түүхийн үйл явцыг харуулсан байна.

Тус музей соёлын дурсамж, түүхийн гэрч, сүм хийдийн өвлөн хадгалсан эд зүйл зэрэг 3 үзэсгэлэнгийн танхимтай аж. Бурхны шашны судар ном, Юань гүрний хөгжмийн тэмдэглэл, танка зураг, Монголоор бичсэн зарлиг, буддын сүм хийдийн архив зэрэг олон зүйлийг хадгалсны дотор маш олон сурвалж бичиг, архивын материал нь давтагдашгүй ховор үнэт өв болжээ. Эдгээр өв дурсгалууд адил бус түүхийн цаг үе дэх Монгол үндэстний түүхийн болон эдийн засгийн байдлын өөрчлөлт, шинжлэх ухааны хөгжил, соёл, шашин шүтлэгийн уламжлалыг бүх талаар тусган харуулсан байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл