solongonews
Хөгжил дагуулсан хилийн хот
2023-09-21 21:42
Хөгжил дагуулсан хилийн хот

   Гуансийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Дүн Шин хот болон Вьетнамын Манжэ хот хоёр нь нэг гол голоор л зааглагдсан хилийн хот. Хилийн хотыг холбосон 100 метр хүрэхгүй гүүрэн дээгүүр ачаа бараа үүрч чирсэн иргэд нааш цааш сүлжилдэн хөл хөгжөөн ихтэй харагдана. 09-р сарын 19-ний өдөр Хятадын хилийн муж хотын хэвлэл мэдээллийнхэн Гуансигийн Дүншинд хүрэлцэн ирж, хилийн энэ жижиг хотын өвөрмөц сэтгэл татам байдалтай тайлцсан юм.

Энэ жижиг хотод Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудын тусгай бүтээгдэхүүнүүдийг худалдаж байдаг нэгэн гудамж байдаг. Төрөлжсөн дэлгүүрийн эзэн Юнь Линь хэлэхдээ, түүний дэлгүүрт Хятад, Вьетнамын өдөр тутмын гэр ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээс гадна Тайландын хатаасан жимс, Малайзын цагаан кофе зэрэг тусгай бүтээгдэхүүн худалдаалдаг. "Вьетнам кешью самар маш их алдартай. Юньнань, Хайнань, Хэбэй, Гирин болон бусад орны үйлчлүүлэгчдэд маш их таалагддаг. Аялаад буцсаны дараа хүмүүс надаас онлайнаар холбогдож дахин худалдаж авдаг" гэж баяртай хэлнэ.

   Мөн энэ гудамжинд Чёпи ордон гэдэг хуучин маягийн жижиг барилга байдаг. Дүншин Цяопихүй замын соёл судлалын нийгэмлэгийн дарга Линь Хүйжян хэлэхдээ, Цяопи гэдэг нь хилийн чанад дахь хятадуудын гэр бүлдээ илгээсэн захидал, мөнгөн гуйвуулгын нэгдмэл нэр юм. Гадаад улсад ажиллаж амьдарч байсан Хятадын ард түмний бизнес эрхэлсэн түүх, зовлон зүтгүүрийг туулсан түүх, амьдрал тэмцлийн түүхийг хадгалсан хуулбарлах боломжгүй, орлуулж болошгүй хөшөө дурсгалын ордон юм. Би өөрөө эндээс шууд ашиг хүртдэг байсан, учир нь намайг бага байхад эцэг эх маань Тайландад очиж амьжиргаагаа залгуулж байсан бөгөөд тэдний энэхүү ордонгоор дамжин илгээсэн мөнгө нь манай гэр бүлийн орлогын чухал эх үүсвэр болж байсан юм.

Японы эсрэг дайны үеэр хилийн чанад дахь мөнгөн гуйвуулгын янз бүрийн замууд тасалдахаас Хятад улсын хилийн чанад дахь иргэдийн гэр орондоо зориулж бичсэн захидал чимээ, зоос мөнгийг энэхүү ордонгоор дамжин илгээдэг болжээ. Линь Хүйжян хэлэхдээ, би энэ ажилдаа дуртай, мөн Цяо Пи соёлыг хүртэгч учраас үргэлж ямар нэг зүйл хийхийг хүсдэг, Чяо Пи соёлыг сурталчлахын тулд би Малайз, Тайланд болон бусад улсаас материал, эд зүйлс цуглуулсан. Түрүүхэн Индонезэд амьдарч байгаа манал улсын иргэн надтай холбогдож 1940-өөд оны хуучин бичиг баримтыг илгээх санаачилга гаргасан. Ингэж би янз бүрийн үеийн захидал, шуудангийн дугтуй гэх мэтийг бага багаар цуглуулсан. Илүү олон хүн Хятадын соёлыг ойлгож, Хятад болон хилийн чанад дахь хятадуудын эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэл улам дэлгэрч байгаасай гэж найдаж байна.

Зохиогч: С.Саранчимэг, Б.Сурнаа
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл