"Шэньжөү-13" нисгэгчтэй сансрын хөлөг сансрын орон зайд 6 сар ажиллах бөгөөд энэ нь сансрын станцад хамгийн урт ажиллах явдал болно.
Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвд зохион байгуулагдсан "Шэньжөү-13" нисгэгчтэй сансрын хөлгийн үүрэгт ажлын тухай хэвлэлийн бага хурал дээр Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны орлогч дарга Линь Шичян сансрын нисэгчдэд зориулсан сургалт, дэмжлэгийн талаар танилцууллаа.
Зургаан сарын хугацаатай нислэгийн шаардлагад зориулан сансрын нисгэгчийг сонгох, сургах, эрүүл мэнд, ажил, амьдралыг нь дэмжих технологийг системтэйгээр бүрэн судалж, бэлтгэл ажлыг бүрэн хийсэн байна.
Жишээлж хэлэхэд адил бус хугацаанд нисэгчдийн бие сэтгэлийн онцлогийг харгалзан "Шэньжөү-13" нисгэгчтэй сансрын нисгэгчдийн эрүүл мэндийн байдалд сар бүр тогтмол үнэлгээ хийж, нарийвчилсан үнэлгээний дүнд суурилан төсөл, төлөвлөгөөг цагийг алдалгүй шинэчилж, сансрын нисэгчийн жингүй орчинд дасгал сургуулилт хийх төрөл, хэмжээ, цаг зэргийг тэр даруйд нь шинэчлэх бөгөөд шим тэжээлт хоол хүнсний төрөлд тухайн байдлыг үндэслэн өөрчлөлт оруулахын зэрэгцээ нисэгчдийн сэтгэл зүйг дэмжих олон төрлийн арга хэмжээ авч уг ээлжийн үүрэгт ажлаа амжилттай биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх болно.
