Тэнгэр хэчнээн уудмын тухай...

Үүл салхийг өдөөн ярилднам
Тэнгэр хэчнээн уудмын тухай...
Мод усыг цочроон хэлэлцнэм,
Тэнгэрийн хөндий үргэлжлэхийн тойронд!
Утаа мананы залгалдалцал хэлхэж
Уулын оройд тэнгэрийн аниртхуй...
Усны урсгал салхины анирыг эгшиглэж
Үелэх хээрийг аргадан тэнгэрийг зорихуй...
Зугаатай сайхан тэнгэрийн царай хөх үүлээр бадмалаж
Зоримог олон хэлний хэлбэрээ цэнхэр уснаа угаахуй
Гандсан өвсний шар намаа цөхсөн уйтгараар дэрвэхүй
Гал халуун нарны илч хэмжээний чигээсээ ээхүй...
Нар сар одод үргэлжид хөгжилдрүн
Тэнгэрийн уудмыг гайхуулан цацруулнам!
Бороо цасны хэмэрлэг цэцэглэл
Халуун хүйтний эрчлэл зоримоглол
Хавар намар дөрвөн улирлын хувиралт дунд
Хаширжсан ухааны суунаас хайр дурлал эсгэхшуухан
Зэрэглээний дүрсээр түмэн бодис нүүнэм,
Золбож оршихын замаа эрж нүүнэм!
Навчсын өнгө зүснээн тэнгэртээ
Найрал олон хөдөлгөөн эргэлгээнээ тэнгэртээ
Цэцэрхэхийн уудмыг тэнгэр хэмээж
Дүрэлзлэл бүхэн тийшээ урснам...
